Uncategorized

КАЗАХ ЭМЭГТЭЙ МОНГОЛЧУУДАД НОЦТОЙ АНХААРУУЛГА ӨГЛӨӨ!

Монголд өгч буй Хятадын зээл, хөрөнгө оруулалт, концессын цаана ийм үйл явц аль хэдийн эхэлснийг таамаглаад мэдээд л байгаа. Гэтэл Хятадын Шинжаан дахь хорих лагераас оргон Европт гарсан Сайрагүль Сауытбай хэмээх казах эмэгтэй 2035 оноос хөрш орнуудаа эзлэх Хятадын төлөвлөгөөг бүр ном болгон тодорхой бичжээ. Энэ ном дэлхийг шуугиулж байна. Энэ бол монголчуудад өгч буй том анхааруулга! Хятадууд Монголыг өрөнд оруулж, олон мянган хятад суурьшуулах яг ийм бодлого явуулж байгааг монгол хүн бүр ухаарч, энэ эмэгтэй ямар аюул бодитоор эхлээд байгааг бидэнд анхааруулж буйг уншихтун!Шинжааны засан хүмүүжүүлэх лагерьт багш, хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан, одоо Швед улсын хамгаалалтанд байгаа Сайрагүль Сауытбай хатагтайн “Түлхүүр гэрч” ном Нюрнбергийн хүний эрхийн шагнал хүртжээ. Хятадын аюумшигт харгислал, бохир бузар улс төрийн нууц гал тогоонд байсан энэ хүний номонд хятадууд цөөнх үндэстнүүдийгээ яаж тамлан зовоодгийг тодорхой бичсэн нь уншихад ч аймшигтай байлаа. Хятадын 3 үе шаттай нууц бодлого гэж байдаг гэнэ. 1-р үе нь 2014-2025 он. Шинжаанд бүрэн уусахыг нь уусгаад, уусахгүйг нь устгах 2-р үе нь 2020-2035 он. Цөөнх үндэстнүүдээ уусгаж дууссаны дараа хөрш орнуудыг эзлэх. Их хэмжээний зээл өгөх замаар эдгээр улсуудыг өрөнд унагах. Нутагт нь хятад хүмүүсийг олноор суурьшуулж, иргэн нь болгож, үйлдвэрүүдээ барих, хэвлэл мэдээлэл, ТВ-үүдэд нь хөрөнгө оруулж, Хятадын бодлогыг сурталчлах, улсынх нь нууц мэдээлэл олж авах тагнуулуудыг явуулах.3-р үе нь 2035-2055 он. Дээрх хятад мөрөөдлийг биелсний дараа Европыг эзлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх.Эх сурвалж: ᠮᠢᠭᠮᠠᠷ ᠳᠣᠷᠵᠢᠪᠠᠲᠤ

Related Articles

Back to top button
error: Content is protected !!