Uncategorized

ХҮҮГЭЭ ХҮРТЭЛ “ХУЛ.ГАЙЧ” БОЛГОСОН М.ОЮУНЧИМЭГ 2021 ОНЫ ХАМГИЙН ЁС ЗҮЙГҮЙ ГИШҮҮНЭЭР ТОДОРЧЭЭ

Хэвлэлийн хуудасны тэргүүн эгнээнээс салдаггүй УИХ-ын гишүүн бол яах аргагүй М.Оюунчимэг. Үг, үйлдэл бүр нь шуугиан тарьж явдаг эрхэм гишүүний хамгийн том тодотгол нь ЖДҮ-чин. Мөн түүнийг төрөөс төрсөн тэрбумтан гэлцдэг. Учир нь АТГ-д мэдүүлдэг хөрөнгө орлогын мэдүүлэг нь огцом өсдөг нь нууц биш. 2015 онд 14 сая төгрөгийн орлоготой байсан тэрбээр 2019 онд 26 сая болтлоо өссөн. Үүгээр ч зогсохгүй 70 сая төгрөг байсан гэр бүлийнх нь орлого нэг жилд 357 сая, 2018 онд 461 сая төгрөг болтлоо өссөн түүхтэй.Үүнээс гадна, Байнгын хорооны хуралдаан дээр кофе ууж, гялгар ууттай боов гаргаж ирээд идсэн. Боовоо зулгааж хэсгийг нь амандаа хийчихээд инээмсэглэн суугаа бичлэг нь олон нийтийн сүлжээгээр тарсан. Үүнээс болоод тэрбээр цахим орчинд “Боов Оюунчимэг” гэх хочтой болсон. Уг нь Төрийн ордны их хурлын танхимд биеэ зөв авч явах ёсзүй гэж баймаар. Гэтэл жишим ч үгүй өөрийгөө өмөөрч, тухайн бичлэгийг зориудаар тарааж буй мэтээр хэвлэлд ярилцлага өгөөд сууж байсан цаг саяхан. Алдарт М.Оюунчимэг гишүүн хамгийн сүүлд УИХ-ын чуулган дээр эрэгтэй гишүүдийг дууриа дуу хоолойгоо өөрчилж комиден хүртэл болоод амжсанаар 2021 оны хамгийн ёс зүйгүй гишүүнээр тодроод байна.Түүнтэй болон түүний хамаарал бүхий хүнтэй холбоотой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдлаа. Тодруулбал, түүний хүү Б.Энхмөрөн нь 2021 оны нэгдүгээр сард ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар томилогдож байв. Гэхдээ энэхүү албан тушаалд томилогдох тусгай шаардлага гэж бий. Төрийн албанд наймаас доошгүй жил, үүнээс дэд түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх ёстой байдаг гэнэ. Гэтэл М.Оюунчимэг гишүүний 26 настай Б.Энхмөрөнгийн хувьд ийм туршлага байхгүй нэгэн. Харин гишүүн ээжийнхээ ёс зүйгүй үйлдэл, ёс бус захиасаар шууд ЭМДЕГ газар гэх чухал салбарын удирдах албан тушаал хашиж олны нүдийг орой дээр нь гаргаж байсан билээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!