Uncategorized

Д.Монголхүү: МоАХ-г амьгүй, сүнсгүй болгосон МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөхийг зайлуулна

Хотын дарга асан Э.Бат-Үүлд ял оноож, хорьсонтой холбогдуулан МоАХ-ноос мэдэгдэл хийж, МАН-д шаардлага хүргүүллээ. Тус холбооны мэдэгдэлд1.Улсын баатар Э.Бат-Үүл болон ард иргэдийг хомроглон хэлмэгдүүлэхийг цаашид харж суухгүй, эцсээ хүртэл тэмцэнэ. 2.Монгол Улсыг өнөөдрийн дарангуйлалд хүргэсэн МАН, дарангуйллыг бүхий л үйлдлээр өөгшүүлж, ардчиллыг ийм байдалд хүргэсэн АН-аас урвагчидтай эвлэрэхгүй. 3.МоАХ-г амьгүй, сүнсгүй болгож, ардчиллын эсрэг хийсэн бүхний төлөө МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхийг зайлуулна гэдгээ дурджээ. Мөн тус холбоо холбоо хүний эрх, эрх чөлөө, ардчиллын төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулахаа мэдэгдэв.Мөн тус холбооноос МАН-ын удирдлагуудад -Төрийг албыг худалдсан 60 тэрбумын хэрэг -Төрийн эрхийг хууль бусаар авсан байж болзошгүй хар хайрцагны хэрэг -Тэгш боломжийг хулгайлсан ЖДҮ-ийн хэрэг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 14 тэрбумаар казино тоглосон хэрэг -Улаанбаатар хотын үе үеийн дарга нарын газрын наймааны хэрэг -УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн нийгмийн даатгалын 340 тэрбумын хэрэг -УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн авлигын хэрэг -Богд Зонхова хөшөөний 32 тэрбумын хэрэг Андлалын хөшөөний хэрэг -Туулын бургасыг хядсан С.Амарсайханд холбогдох хэргийг шударга, нээлттэй шүүхээр хэлэлцэж, холбогдох албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагад шалгуулахыг шаардаж байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!