Uncategorized

Ц.Сэргэлэн: Улсын хилийн зурваст хууль бусаар олборлолт хийж буй үйлдэлтэй тэмцэнэ

Дорнод аймагт Улсын хилээс 5 км-ийн зайд Меланж гэх компани хууль бусаар уул уурхайн олборлолт хийж эхэлсэн талаарх мэдээлэл 2021.12.24-ний өдөр Дорнод аймгийн www.jaran.mn сайтад нийтлэгджээ. Тус мэдээлэлд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа Меланж компанийг УИХ-д шинээр сонгогдсон гишүүд хамгаалдаг байж болзошгүй талаар дурдсан байна.2020 оны Улсын Их хурлын сонгуулиар Дорнод аймгаас сонгогдсон Х.Болорчулуун, Ц.Сэргэлэн нарын гишүүдийн талаар дээрх мэдээлэлд дурдсан аж.Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн Жаран.мн сайтад хандан мэдээлэл хүргүүлжээ.”2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр жаран.мн сайтаар Меланж гэх компани хилийн шугамаас ердөө 5 км-т уурхайн олборлолт хийж эхэллээ гэсэн мэдээллийг үзлээ. Эрхэм сэтгүүлч таны хөндсөн сэдэв хандлага, миний үзэл бодолтой адилхан байгаад талархал дэвшүүлье. 1993 онд анх батлагдаж 2017 он хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн Хилийн тухай хуульд Хилийн зурвас газарт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан, хо.риглосон ямарч зүйл заалт байхгүй чөлөөтэй байсан юм. Харин 2017 онд шинэчлэн найруулсан Монгол Улсын Хилийн тухай хуульд хилийн зурвас газарт газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хо.риглож, газар ашиглах болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг зөвхөн Засгийн газар олгодог байхаар босгыг өндөрсгөж хязгаарлалтыг цоо шинээр бий болгон 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-аар батлан 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.” Гэжээ

Related Articles

Back to top button