Uncategorized

Үнэнч багын найз чинь Үүрд салаад явлаа Түвшинбаяр аа

Үнэнч багын найз чинь Үүрд салаад явлаа Түвшинбаяр аа Үрсээ өнчрүүлж ханиа хагацлын нулимсанд угаагаад Үүрч асарч явсан найзынхаа гарт Ү.хдэл болоод тэнгэрт халилаа Үйлийн үрийн төлөөс хатуу хорвоод Үй олны ха.раал зүхэлд булуулж чи үлдлээ Тэргэнцэртэй түрээд инээж явсан найз чинь Төрсөн нутагтаа өсөх жаргалаа хуваалцсан чиний гайгаар Төөрөг тавилант амьралаа Төгсгөл болгож чадалгүй Төрөлх гэр орондоо эзэнгүй зай онгойлгоод Түмэн олонд ХАРУУСАЛ гуниг үлдээгээд Тэнгэрт халиад одлоо Дэлж босоод давж уухайлуулдаг Дэндүү хү.чтэй идэрхэн начин Дээлийн энгэртээ нэвтэрсэн нулимстай аав ээжийгээ орхиод Даваа түрүүгээ дутуу үлдээгээд Даанч харамсалтай харуусалтайгаар Дэвээд дүүллээ тэнгэртээ Дээлээ нөмрөөд чи хар гэр рүүгээ явлаа Зөн билэгтэн шиг хэлсэн ХУРЦ гуайн үгийг Зөнөгөлсөн өвгөний үг гэж ба.самжилж инээв үү Зөрүүд ааш чинь чамайг хөтлөөд Зүүн баруун чихээрээ нэвт гаргаад Зүрхэндээ суулгаж тархиндаа хадгалалтгүй хаячихав уу Зөвлөж хэлсэн бүхнийг ойшоодоггүй Зөнгөр ихэмсэг зан чинь дийлчихэв үү Зөвийг ухаарах билэг оюун чинь хоосон байв уу Гомдол харууслын гай их Гаслан зовлонгийн лай хүнд дээ Өвдөх шантрах бүрд чинь Өөрийн чинь төлөө хайраа дэвсэж зүтгэдэг Үнэтэй хүндтэй найз чинь Ү.хлийн өвдөлт зо.долтыг мэдэрч байхдаа Үнэхээр ихэд гомдон харуусаж Араатан дүртнийг ар нуруундаа үүрч Ар зоон дээрээ мордуулж Асарч тойлж явжээ гэж Амьсгал хураатлаа дотор ухаандаа бодож байсан байхдаа Дуудах нэрийг эцэг эх нь  Дуурсагдах алдрыг ард түмэн нь гэдэг үгийг Дутуу ухжээ Түвшинбаяр аа чи Са.дар бу.зар эм Са.рхад хар идээ Саваагүй ойворгон зан Сагсалзаж биеэ тоосон араншин Сайн явах заяа тавиланг Салмартал бяцалдагийг хожимдож мэдэрлээ дээ чи Олимпийн аварга болоход чинь Орон даяараа огшин хөөрч Олон олон хүмүүс баярлаж байсан үеийг Олиггүй дутуу ухаандаа Огоорч ердөө ч ухаарсангүй Онгиргон ойворгон зандаа хөтлөгджээ чи Боловсрол багатай хүмүүн Болсон будаа түүхий будааг ялгадаггүй юм байна Магтаалд манарсан хүн Махан толгойдоо ухаан суух зай үлээдэггүй юм байна Ёс суртахууны хүмүүжил эзэмшээгүй хүн Ёс дэгийг эрхамлэдэггүй юм байна Ёрын мууг цээрлэж жигшдэггүй юм байна Ёдортой т.ам руу зүтгэдэг юм байна Соёл түгээж чадахгүй алдартан Сохор хүнээс ч дор байдаг юм байна Сайн нэрийг өргөөд явж дийлэхгүй Салхинд хийсгээд а.лдчихдаг юм байна Сайхан нөхрийнхөө амьдралыг Сагасан уурын мунхгаар Сүйрүүлж хөмрөөд хаячихдаг юм байна Аавынхаа ээжийнхэ амьдралд хар мөр үлдээгээд Алдар хүндээ арчаагүй ха.раалаар Арилжиж сольчихоод арилдаг юм байна Хү.чээрээ олсон алдраа Хүн бүхэн нүдний цөцгий шиг хайрлаж яваасай Хүндэлсэн олны хайрыг Хүзүүн дээрээ дааж Хадаг шиг алган дээрээ өргөж яваасай Алдар гавьяаг хайрлахдаа Араншин ёс суртахууныг нь судалж Ам өчгийн тангараг өргүүлж байгаасай Ахиад бу.зар хэрэг давтуулахгүйн тулд Алдартаа буруу сэхсэн бүхэн Ард олны өмнө буруугаа хүлээж зөрүүгээ засаж Амлалтын андгай өргөөсэй Ардаас уламжилж ирсэн Аугаа их зүйр цэцэн үгсийг цээжлээсэй ЕРӨӨЛ БАТ ОРШИГ ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ УУХАЙ УУХАЙ УУХАЙ Олныг уйлуулж буцсан начин минь Охидынхоо аль нэгэнд Онцгой хү.чтэй бяртай Оюуны их хуртай өв сантай хүү болж төрөөрэй Ханийнхаа халамжинд тарвалзсан Хайртай зээ нь болж Харлаж хоцорсон элгийг нь дэвтэж Хөгшин буурал насанд нь эмээгээ Ханатал жаргаасан зээ нь байгаарай 2021-12-25.09ц 43м.Могой цаг.Ч.Мягмаржав.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!