Uncategorized

Х.Нямбаатар: Иргэдэд дахиж 0.07 га газар олгохгүй!

Хууль зүй, дотоод хэргийн яаманд Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн хурал болж байна. Авлига, хүнд суртлыг таслан зогсоож, авлигын индексийг бууруулах зорилго бүхий энэ ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж байна.

Тэрбээр хурлын үеэр “Цаашид Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт өрхийн хэрэглээний 0.07 га газар олгохгүй гэдгийг хуульд тусгаж өгөх хэрэгтэй. Эдгээр дүүрэгт шинэ сургууль, цэцэрлэг, цагдаагийн байгууллага, эмнэлэг барих шаардлага үүсээд байна. Сургууль, цэцэрлэг барих гээд газар чөлөөлөлт хийхээр иргэдэд үнэгүй өгсөн газрыг буцаан авахын тулд 600 сая төгрөг өгч байгаа тохиолдол байна. Зарим иргэд 20 жилийн турш газрын маргаан үүсгэж байна” гэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!