Uncategorized

Х.Батмэнд:Монгол улсыг сөнөөж байгаа зүйл бол ар.хи, авилгал, нам гурав л байна даа.

Дуучин Х.Батмэнд:Хэд хоногийн өмнө сошиолд нүд нүүрээ цохиулсан зургаа хоёр ч удаа оруулсан. Түүгээрээ гайхуулах гэсэнгүй. Тэр хоёр постондоо өөрийгөө буруутгаад өнгөрөв. Эс бөгөөс адгын зарга арав хоног гэхч нь болчихно. Тэгээд өрөөл бусдын ч ажил, өөрийн ч ажил төрлийг баллаж орхино. Ажлаа дийлж ядаж буй цагдаа сэргийлэхийнхэнд мөн л ачаа болохын нэмэр. Тэгэхээс өөр ямар ч арга байхгүй. Үүнийг уншаад, Тийм л байсан юм бол ү.хсэн элэнцэгээ хийж сошиолоор сэвээд байгаа юм гэх биз. Цаад санаа нь болвоос ар.хинаас хол байцгаа! Уух биш тааруулаад бага зэрэгхээн хүртэцгээ гэх гэсэн санаа л даа. Тэрнээс хойш,Батмэндээ ар.хины эмчилгээнд явах уу? Эмчлээд өгье, тийм эмнэлэгт зуучлаад өгье гэсэн хүмүүс чатаар бүр нэлээд хэд орж ирэв. Маш эвгүй сэтгэгдэл ч төрөх шиг. Нээрээ би чинь ингэхэд ар.хины хамааралтай болчихсон юм биш байгаа даа гэж эргэцүүлэхэд хүргэв. Надад хандаад буй хүмүүс цөмөөрөө л ар.хинаас болж алдаж онож явсан хүмүүс юмсанж.Тэгээд намайг хайрласандаа, өөр шигээ битгий алдаж эндээсээ гэсэндээ тийн хандсанд машид сайхан санагдав. Тэдний надад ингэж сэтгэл гарган санаа тавьж буйн нэгэн адил бибээр бас л та нөхөддөө анхааруулж байгаа санаа нь тэр.Ар.хи бага шиг уу! гэхээр зэвүүцдэг хүмүүс маш олон. Би ч мөн анхны мэдрэмжээр зэвүүцэнгүй гэхүү, унтуйцан хүлээж авдаг хүмүүсийн нэг юм билээ.Хамгийн зэвүүцэж хүлээж аваад байгаа хүмүүс л ар.хины хэрэглээ хэтэрчихсэн байдаг юм билээ шүү! Тэр нөхдүүдийн нэг нь өгүүлэхдээ,Харин чи зэвүүцэхгүй хүлээж авч байгаа нь сайн хэрэг. Би ар.хичин биш гээд байгаа хүмүүс л ар.хичин болчихсон байдаг шүү гэв. Гэтэл би огт зэвүүцээгүй биш л дээ. Бас сэртэсхийж байна лээ шүү! Тэгэхээр бас ч тийм цэвэр энхийн цагаан тагтаа шиг хүмүүн биш бололтой догоо. Тэр хүний хэлдэг түмэн үнэн л дээ. Ар.хи их уудаг хүмүүс биеэ их өмөөрдөг. Ер нь ганцхан ар.хин дээр ч биш, аль ч талаараа биеэ их өмөөрдөг хүмүүс л болохоо алдарчихсан байдаг гэмтэй.Харин нэг хоёрын зэрэг хүмүүс Одоо нөгөө нүдийг чинь таглаад өгье. Надтай ирж ар.хи уу! Гэв.Хэхэ. “Муу хүнд үг битгий дуулга мухар үхэрт худгын ам бүү үзүүл” гэдэг л тэр шүү дээ. Тэд бас л том хамааралтай хүмүүс ажээ. Түүнийг сонсоод бас зэвүүцэл төрөв. Нөгөө талдаа надад маш том анхааруулга болов. Та нарт бүгдэд нь баярлалаа. Дээрхи хоёр өөр хандлага хоёулаа ар.хинаас болгоомжил! Бүр бас дахин болгоомжил! гэсэн үг байна гэж ойлгов. Эмчилгээнд явах болтлоо ар.хины хэрэглээ хэтэрчихээгүй л гэж бодном. Гэхдээ хэн мэдлээ дээ. Ер нь аливаад ам гарч үл болно. Яагаад ойрдоо ар.хи яриад байх болов гэж бодож буй байх. Ар.хины хэрэглээ ганцхан над дээр ч биш, нийт Монголчуудад хэтрээд байгаа учир энэ. Ар.хигүй бол найз нөхөдгүй, бас ажил төрөл бүтэхгүй болж явсан үе бас байгаа юу гэвэл байгаа. Ар.хитай нийлээд их бүтсэн үү гэвэл, бүтсээн бүтсэн. Гагцхүү тэр бүтээмжээ, мөнөөх сайхан нөхдийнхөө анхны учралаас бэхжсэн гүн хүндлэлийг эргүүлээд нураагаад байдаг тийм л хар мөртэй эд л дээ. Одоо харин ар.хи их уувал ажил хэрэг бүтэхгүй, найз нөхөдгүй болох цаг нь ирсэн бөлгөө. Ар.хи их уусан хүн бүхий л зүйлийг эрүүлээр харах ямар ч чадваргүй болчихдог юм билээ. Монгол улсыг сөнөөж байгаа зүйл бол ар.хи, авилгал, нам гурав л байна даа. Энэ гуравтай нэгэнт лавхан зууралдсан хүний бие эрхтэн болоод сэтгэл санаа нь эрүүл саруул амар амгалан аж төрөх огт боломжгүй цаг аандаа ирнэ дээ, ирнэ. Тэр цагт зориулаад урьдчилан бие сэтгэлээ бэлдэцгээе…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!