Uncategorized

Ан Жэ Мо: Монголын Ерөнхийлөгч газар бэлэглэхэд гэрчилгээ аваагүйдээ харамсдаг

БНСУ-ын жүжигчин Ан Жэ Мо “Chosun” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс газар бэлгэнд авч байсан тухайгаа ярьжээ. 2000-аад оны эхээр тус олон ангит уран сайхны кино монгол үзэгчдийн дунд хүртээл болж, Ким Ду Ханы дүр хоногшиж үлдсэн билээ.“Golf King” нэвтрүүлэгт Ким Ду Ханы дүрд тоглосон Ан Жэ Могоос гадна хоёр ч жүжигчин байлцсан аж. Энэ үеэр тэд “Манай кино БНСУ-д гэлтгүй дэлхийн олон оронд шуугиан дэгдээсэн шүү. Монголд их түгээмэл үзсэн. Тэр үед Ерөнхийлөгч нь Ан Жэ Мод газар бэлэглэж байсан” гэж ярьж байна. Харин үүний хариуд Ан Жэ Мо “Тийм ээ, бараг 10 гаруй жилийн өмнө тийм үйл явдал болсон. Гэхдээ тухайн үед би ямар ч газрын гэрчилгээ аваагүй. Үүндээ маш их харамсдаг” гэж ярьсан байна. “Зоригт эрийн түүх” ОАУСК гарч байх үед Н.Багабанди Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!