Uncategorized

Хятадад үйлдвэрлэсэн хүрэмнээс хоригдлын үнэмлэх олджээ

Британийн оршин суугч, 24 настай эмэгтэй шинэ хүрэмнийхээ дотор хэсгээс Хятадын хоригдлын үнэмлэхийг санаандгүй олсон бөгөөд үүнийг тусламж эрэн зориуд хүрэмд хадсан байж болзошгүй гэж үзэж байгаа талаар Mirror мэдээлжээ.Эх сурвалжийн мэдээлснээр, бүсгүй Whispering Smith брэндийн хүрмийг 50 фунтээр худалдан авчээ. Энэ хүрмийг My Shoe Store цахим худалдааны компаниар дамжуулан Норвич хотод хүргэсэн байсан гэнэ. Хувцаснаас хоригдлын үнэмлэх олсон бүсгүй үүнийг санаандгүй хэрэг гэж үзэхгүй байгаа бөгөөд хувцасны үйлдвэрт боолын хөдөлмөр ашигладаг, тиймдээ ч хоригдол өөрийнхөө байгаа газрын талаар мэдээлэл өгөх зорилготой байсан гэж үзэж байгаа гэнэ.“Би Үндэсний эрүүл мэндийн албанд ажилладаг, тиймдээ ч хүмүүсийн амьдрал тайван сайхан байгаасай гэж боддог. Үнэмлэх олдсон нь тусламж хүссэн хэрэг байж болох юм” хэмээн хүрэм худалдан авсан бүсгүй Mirror сонинд ярьсан байна.Үүнтэй холбоотойгоор хүний эрхийг хамгаалах “Эмнести Интернешнл” олон улсын байгууллага уриалга гаргажээ.”Их Британийн засгийн газрыг хилийн чанададв ажилладаг үндэсний компаниуддаа иж бүрэн шалгалт хийх асуудлыг авч хэлэлцэхийг уриалж байна” хэмээн хүний эрхийг хамгаалах байгууллага уриалсан байна.Энд дуулгахад, Хятадад үйл ажиллагаагаа явуулдаг Британийн компаниуд албадан хөдөлмөр эрхлүүлж байгаатай холбоотой дуулианд сүүлийн жилүүдэд хэдэнтээ өртөж байлаа.Тухайлбал, 2019 онд Лондон хотын нэгэн сургуулийн сурагч Tesco компанийн үйлдвэрлэсэн зул сарын баярын ил захидал худалдан авахад түүн дээр нь Шанхайн шоронд албадан хөдөлмөр эрхэлж байгаагаа хоригдол олсон юм. Энэ дуулианы дараа Tesco Хятад дахь үйлдвэрээ хааж байлаа. Харин Хятадын эрх баригчид шоронд албадан хөдөлмөр эрхлүүлдэг гэдгийг няцааж байлаа.Үүнээс өмнө, 2014 онд Primark брэндийн өмд авсан нэгэн эмэгтэй Хятадын Хубэй мужийн шоронд нэн аюултай нөхцөлд хөдөлмөр эрхэлж байгаагаа бичсэн хоригдлын зурвасыг олж байв. Энэ зурвасыг бичсэн хүн нь Сян Нан гэх хоригдол бөгөөд түүнийг өдөрт 15 цаг ажиллахыг шаарддаг хэмээн бичсэн байжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!