Uncategorized

Ц.Нямдоржийн “нохой зан”!!!!

Сэтгүүлч Б.Отгон:”Цагаан дэл уул”-ын боомт ашиглалтад орвол ямар аюул нүүрлэхийг Ц.Нямдорж мэдэхийн дээдээр мэдэж буйг энэ бичиг гэрчилнэ. Өмнөговь аймгийн урд хилээр “Цагаан дэл уул”-ын боомт нээхийг нутгийнхан эрс эсэргүүцсээр өдий хүрсэн. Өмнөговь аймагт Гашуунсухайт, Шивээхүрэн гэсэн хоёр боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн тасралтгүй гарч байхад нэмж гуравдахь боомт барих шаардлагагүй. Эртнээс энэ газрыг Монгол улсын “хүйс “гэж үзээд үеийн үед сахин хамгаалахыг үр хойчдоо захиж үлдээсэн гэдэг. “Цагаан дэл уул” боомт ашиглалтад орвол Өмнөговийн урд талын 6 сумын нутагт олгогдсон хятад голдуу эзэнтэй 70 гаруй лиценз бүгд ашиглалтад орно. Боомтыг чиглэж 270 км болон 190 км хүнд даацын хоёр ч зам барих асуудал яригдаж байна. Уг зам нь говийн бага дархан цаазат газрын хажуугаар өнгөрнө. Говийн унаган төрхийг хадгалж үлдсэн хосгүй байгаль, нэн ховор амьтан, ургамал төдийгүй уламжлалт мал аж ахуй ч устах аюул нүүрлэж байгаагаас Өмнөговийн Хүрмэн, Номгон зэрэг сумынхан эрс эсэргүүцэж, ИТХ нь зам барих газрын зөвшөөрөл олгохгүй байгаа юм.Харин УИХ болон Засгийн газрын түвшинд зам барих “Ундрах говь “компаний “төлөөний хүн” УИХ-ын гишүүн Ч.Ундрам, түүний сонгуулийн менежер Байгаль орчны сайд Н.Уртнасан болон Хятадуудын лобби асар их байгаа нь илт бий. Учир нь энэ боомтыг чиглэсэн хүнд даацын авто замын зөвшөөрлийг олгохыг ЗГ-ын бараг бүх сайд нараас албан бичгээр орон нутагт үүрэгджээ. Энэ дотроос ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн бичиг анхаарал татна. Ц.Нямдоржийн албан бланк, гарын үсэгтэй мөртлөө агуулга нь “Ерөнхий сайд чиглэл болгосон” гэсэн утгатай. Нутгийн эзэн болох иргэдийн эсэргүүцлийг үл тоож, энэ боомт, түүнийг чиглэсэн хүнд даацын зам баригдснаар хожим ямар том аюул нүүрлэхийг, Монгол улс жинхэнэ утгаараа Хятадын түүхий эдийн бааз болохыг Ц.Нямдорж мэдэхийн дээдээр мэдэж буй. Тиймээс “би оролцоогүй, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн л өгсөн чиглэл ” гэж хэлэх нүхээ малтаж эхэлсэн нь энэ дээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!