Uncategorized

Ян.хануудыг ерөнхийд нь 3 ангилан нэрлэж болмоор…

Би:еэ үнэ:лэгчид арчигдахад МОНГОЛ заавал Я:ЛНА Улс төрийн ян.хануудыг ерөнхийд нь 3 ангилан нэрлэж болмоор.1. Анх улсын санд байсан алтны нөөцийг авдраас нь гаргаж мөрийтэй тоглож байхад нь харийн цэвдэгүүд тэдгээр хүмүүсийг худалдаж аваад оронд нь тусгаар тогтносон уудам газар нутаг, эрх чөлөө, баялагт нь эзэн сууж болох нь гэдэг ойлголтыг авсан. Улаантнууд цөөврүүдээ сойж, нуран унаж байсан коммунист тогтолцооны нэгдлийг урд зүгийн хурууны үзүүрээр хөдөлдөг эрлийзүүд, эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн үүр уурхай болгон ашигласан. Тэд бүх юмаа баруун солгойгүй зарж үрсэн. Эд эрхтнээ, үр хүүхдээ, элгэн садан, эх орон, ээж ааваа хүртэл… Одоо бол тэрбумтнууд л даа. МАХНы машинаас МАНАН- гийн сүнс, сүүдрүүд гэж хэлүүлтлээ ард түмнээ хү.чирхийлсэн. Хамт явсан эрх чөлөөний дууч, эрхэм сайхны билэгдэл, эр зоригийн гал болж байсан нөхдөө амь насаар нь тоглосон. . . Цаг хугацааг л хуурч, хулгайлж дөнгөсөнгүй. Бусдыг нь ч бараг гүйцээж дээ2. МАНАН-гий том хувалз хэдхэн хөгшчүүлийг хөхөн, долоож амьдрахын зэрэгцээ өөрсдийгөө сэхээтнүүд, лидерүүд, тэмцэгчид гэж боддог ортоомон сүрэг. Улсаасаа баян болчихсон урвагч эрлийзүүдийн хорт явуулгыг гүйцэлдүүлэгч хэдхэн орилоо нөхдүүд. Ямар харанхуй юм бэ? Гэж байнга чарлах ч нэг ч лаа асаадаггүй бэртэгчид. Ард түмнийг цагаан цаас гэдэг хоцрогдсон бодлоосоо салж, амттай чихэр харахаараа таваг хуурайлдаг өсөхийн өлөнгөө дарж чадаагүй тархи, зүрх нь хоосон цээжний бан, чиг зүггүй жүжигчид 3. Хүн гэж хэлүүлэх наад захын шаардлагаа алдсан робот маягийн хий хоосон үзэл суртал, өнгө үзэмж, өмхий санаа агуулсан, төсвийг төлөөс гэж хардаг завшигчдын гар хөлийн үзүүр, тааран тамтагууд, таарсан шамшигдуулагчид. Энэ гурван бүлэг этгээдүүд аль эртний их түүхт тусгаар Монгол эх орны газар шороон дээр мөнгө улаан, нүд цагаан хэмээх ардын зүйр цэцэн үгийг батлан, өөдөөс нь тормолзох үрийнхээ ирээдүйг баллаж суугаа хөөрхийс. Байгалийн зөнгөөр өсч байдаг буянт мал сүрэг, нүүдэлчин өвөрмөц соёлтой хөдөлмөрч малчдынхаа, түүх нь гуйвуулагдаж арилсан ч тод мөр нь балраагүй агуа дээдсийнхээ буянаар бид өдий хүртэл тэслээ. Хэл мөхөж, мал өвчлөн, хил байхгүй болох нь дээ та минь…Анжис хүрз үүрч урд зүгээс ирсэн хэдхэн Хятадын үр сад эрлийз бүлгийн толгойлогч нар, төрийн бат сууринд мантуу цагаан бөгсөө лав шигтгэн улс үндэстнийг хуваан бутаргах замаар хямралт байдалд уруу татан оронд нь офшшор бүсэд үнэтэй сууц, ү.хсэн хойно нь ч хүрэлцэх мөнгөөр эх орон газар шороог минь Хятадад 100 жилээр өгөх гэж байсныг тэр жил Ши Жин Пинь даргыг Монголд заларч, “ Халуун элгэн нутаг” дууг Улсын Их Хурлын индэр дээрээс дуулахад цувааг нь ганцаараа сөрж гүйсэн хожмоо Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч асан Х. Баттулга зогсоож, улсын хөгжлийн гацааг арилгаж, ужгирсан хулгайчдаасаа салах эхлэлийг тавьсан.Хариуд нь тусгаар тогтнолын баталгаа, Үндэсний аюулгүй байдлын шалтгаан улсын эцэг хуулийг өөрчлөн найруулан байж хүний жам ёсны байх ёстой “ сонгогдох” эрхийг нь хязгаарлан улс төрийн замналыг нь мохоов.Бид одоо л асуудлыг байгаа өнцгөөс нь ойлгож эхэллээ. Ардчилсан намыг амжилттай гурав хувааж чадсандаа Эрдэнэ вантан баярлаж суугаа. Одоо хамгийн анхны бөгөөд амьд сэрүүн тэгш шударгыг ямагт сахигч цорын ганцаар үлдсэн Ардчиллын байгууллага МоАХ- г хуваан таслаж, ХКН-д юм уу? МАНАН-д нэгтгэх гэж Монголхүү, Ганхөлөг, Тулгат, Эрдэнэ Элбэгдорж мэтийн дээрхи гурван ангилалд хамаарах этгээдүүдээр хэлмэгдлээс цагаатгалд, хавчигдамалаас, эрх чөлөөнд, да.рангуйллаас ардчилалд, төвлөрснөөс, чөлөөт зах зээлд, улсынхаас, хувийн өмчтөнд, хараат байдлаас тусгаар тогтнолд Монгол Улсаа тайван замаар шилжүүлж чадсан мянга мянган анхдагчдын сүүлчийн итгэл найдвар Монгол Улсын Баатар- Монголын Ардчилсан Холбоог хувааж устгах ажиллагаа зохион байгуулалттай явагдаад эхэлснийг мэргэн, түргэн ард түмэн харж сэхээрээ болов уу. Хэцүү нийгмийг хувьсгалын замаар халж чадсаныхаа төлөөсөнд амьдралаараа хэлмэгдсэн ардчиллын хүн сурвалж, жирийн партизанууд намрын навч шиг нэг нэгээрээ хагдран унасаар байгаа ч эх оронч зүрх нь үе үеийн эрх чөлөөний төлөөх түүхэн тэмцлийн очыг хойч үедээ уламжлан үлдээсээр…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!