Uncategorized

Г.Дамдинням: Эрүүгийн хэрэгт холбогдсон тамирчны урамшууллыг зогсоон, буцаан төлүүлдэг болъё САНАЛ нэг бол ШЕЙРЛЭЭРЭЙ!

Олимпын төрлийн спортоор олимп, дэлхийн аварга, олон улсын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад улсаас сар бүр урамшуулал олгодог. Эл журмын дагуу:Олимпын наадам Алт-4 сая Мөнгө-3 сая Хүрэл-2 сая ДАШТ:1.Алт-2 сая 2.Мөнгө-1 сая 3.Хүрэл-500.000 төгрөгийн урамшуулал насан туршдаа авдаг. Тухайн тамирчинд насан туршид нь олгодог эл урамшууллын журамд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн байр суурьтай яваагаа УИХ-ын гишүүн Г.Дамдинням илэрхийлэв. Тэрбээр “Засгийн газрын журмаар олимп, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан тамирчин эрүүгийн хэрэг гэмт хэрэг үйлдсэн ч урамшууллаа насан туршдаа авах зохицуулалттай байгаа. Зөвхөн сэргээшийн асуудалд холбогдсон тохиолдолд энэ урамшууллыг олгохгүй гэсэн заалттай. Ийм зохицуулалт байж болохгүй.Татвар төлөгчдийн мөнгийг хариуцлагагүй хүмүүст өгч болохгүй. Олимп, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан тамирчдад олгодог насан туршийн урамшууллын дүрэм журмыг өөрчлөх хэрэгтэй. Ингэхдээ хоёр зарчим барих ёстой. Нэгдүгээрт, олон хүнд хүртээмжтэй байх. Хоёрдугаарт, тамирчдын нийгэмд үзүүлж байгаа үлгэр дууриалалтай уяж холбох шаардлагатай.Эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон бол урамшууллыг зогсоож, буцааж нөхөн төлүүлдэг болох ёстой. Ингэхгүй бол татвар төлөгчдийн мөнгө хэтэрхий шившигтэй зүйлд зарцуулагдаж байна. Тиймээс энэ асуудалд Биеийн тамир спортын улсын хороо, Засгийн газар болон харьяалах байгууллагууд дүрэм журмаа өөрчлөх шаардлагатай байна” гэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!