Uncategorized

ХЭРГИЙН МӨРӨӨР: Таван давхраас үсэрсэн хүнийг л аварч чадах ганцхан гудастай УЛС

Арванхоёрдугаар сарын 18-ны орой Баянгол дүүргийн 12-р хороонд байрлах есөн давхар өндөр барилгаас 13 настай эмэгтэй Х болон 21 настай эрэгтэй Ц нар унасныг НОБГ-ын аврагчид аврах гудас дээр тосож авсан. Харамсалтай нь 13 настай охин бэртэл авч, ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байхдаа на.с ба.рсан бол залуугийн биеийн байдал хэвийн байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Х.Баатархүү мэдэгдсэн юм. Аврах гудас дээр унасан охин яагаад ам.иа алдав? Бид үүнд шалтгаан эрж, холбогдох албаны мэргэжилтнүүд болон эх сурвалжуудтай холбогдож мэдээлэл авлаа.-13 НАСТАЙ ТАЛИЙГААЧ ОХИН АВРАХ ГУДАСНЫ ЗАХАД УНАЖЭЭ Цагдаа болон Онцгой байдлын газарт 16:10 цагт дуудлага ирж, албаныхан 16:18 цагт очжээ. Албаныхныг очиход талийгаач 13 настай Х, түүний найз Ч, 21 настай Ц нар гар, гараасаа хөтлөлцсөн байдалтай дээврийн ирмэгт зогсож байжээ.Улмаар албаныхан аврах гудсыг дэлгэж,тэдний харалдаа доор байрлуулсан аж.Ийнхүү сэтгэл зүйч, эмч нарыг дээш нь гаргаж, ярилцуулахаар оролдсон ч, тэд зогсож байсан ирмэгээс нөгөө захын ирмэг рүү хөдөлж, байршлаа 3-4 удаа сольсон байна.Тэр бүрт алба хаагчид аврах хавтангаа /гудас/ өргөж зөөсөөр хоёр цаг орчмын дараа буюу 18:18 минутын үед охин унаж, араас нь залуу унажээ. Охиныг унах үед ажиллаж байсан албаны эх сурвалжийн хэлж буйгаар залуу гудасны гол хэсэгт унасан бол талийгаач охин гудасны зах хэсэгт унаснаас бэртэл авсан байж болзошгүй байна. Дуудлагын дагуу яаралтай түргэн тусламж үзүүлэхээр эмч ирсэн ч, дотогш нэвтрүүлээгүйг оршин суугчид хэлж байлаа. Иймд онцгой байдлын газрын алба хаагчид тэднийг ГССҮТ рүү хүргэсэн аж. Тухайн үед цагдаа, онцгой байдлын газрын алба хаагчид, эмч, сэтгэл зүйч, жолооч гээд 15 орчим хүн ажиллаж байсан аж.Б.ГАНСҮХ: АВРАХ АЖИЛЛАГАА ДҮРМИЙН ДАГУУ ЯВАГДСАН- Бид тухайн үед аврах ажиллагааг зохион байгуулсан НОБГ-ын Аврах ангийн штабын дарга Б.Гансүхээс аврах гудастай холбоотой зарим зүйлсийг тодруулсан юм. “Аврах ажиллагаа дүрмийн дагуу явагдсан. Тухайн үед таван давхар барилгаас доош аврах ажиллагаанд ашиглагдах цилиндр хэлбэрийн аврах хавтанг байрны доор байршуулсан. Хүүхдүүд нэг байршлаас нөгөө байршил руу хөдлөөд байсан учир, бид хавтангаа дагуулаад нүүлгэсэн. Байрны өргөтгөлийн ховилоос шалтгаалаад аврах хавтанг байршуулахад хүндрэл гарсан. Тухайн гудсыг өргөх, шилжүүлэхэд зургаан залуу шаардлагатай. Учир нь гудас өөрөө 70 кг жинтэй, 4×4 хэмжээтэй, хоёр метрийн өндөр буюу зузаантай. 410 кг жингийн даацтай. Жингээс шалтгаалан тухайн унаж буй хүн хүнд, хөнгөн бэртэл авч болно” гэв.-МАНАЙ УЛСАД ЦОР ГАНЦ АВРАХ ГУДАС БАЙДАГ НЬ ТАВАН ДАВХАР БАРИЛГАД ЗОРИУЛАГДЖЭЭ Судлаад үзэхэд нийслэлд цор ганц аврах хавтан /гудас/ байдгийг тухайн хэрэг гарах үед ашиглажээ. Уг хавтанг 2018 онд НОБГ-т хүлээлгэн өгсөн байна. Алба хаагчид уг хавтанг ихэвчлэн галын дуудлагад ашигладаг боловч “өндрөөс хүн унах үед” боломждоо тааруулан хэрэглэсээр иржээ. Өөрөөр хэлбэл алба хаагчид ижил цаг хугацаанд ирсэн адилхан дуудлагын аль нэгд л аврах хавтангаа ашиглахаас өөр сонголтгүй болдог байна.2021 оны эхний хагаст 11 хүүхэд ам.иа хо.рлосон харамсалтай тохиолдол гарсныг Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлсэн. Судалгаагаар 2003 онд 10-14 насны хүүхдүүдийн ам.иа хо.рлолт энэ насныхны нийт на.с ба.ралтын 3.3%-ийг эзэлж байсан бол өнгөрөгч онд 11.6 хувь болж, 3.5 дахин өссөн үзүүлэлттэй гарчээ. Өөрөөр хэлбэл, өсвөр үе, залуучуудын дунд ам.иа хо.рлолт бусад на.с ба.ралтын шалтгааныг тэргүүлж байна. Үүнээс харахад, өндрөөс унасан на.с ба.ралтуудын тодорхой хувийг аврах гудасны хүрэлцээгүй байдал эзэлдэг мэт… Улсын хэмжээнд цор ганц аврах гудастай. Гэвч тэр нь таван давхар барилгад зориулагдсан. Чанар, шаардлага хангасан ганц ч болов гудасгүй тусгаар улсад амьдарч байгаадаа харуусмаар…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!