Uncategorized

БНХАУ-ын 75 иргэн явганаар хил гарах гэж оролджээ

Монгол Улсад ажилладаг 75 хятад иргэн явганаар хил гарах гэж оролджээ.Тодруулбал, Дорноговийн Сайншанд сумын төвд “Гантулга трейд” ХХК-ий харьяа Төмрийн хүдрийн үйлдвэрийн барилгын ажил гүйцэтгэж байсан БНХАУ-ын 75 иргэн “Энэ оны 10, 11-р сарын цалинг өгөхгүй байгаа тул нутаг буцна” гэх шаардлагыг тавьж, тус кемпээс гарч хилийн чиглэлд явганаар алхсан байна.Тэдний 30 иргэн нь буцаж, бусад нь цаашаа үргэлжлүүлэн явах үед тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид очиж зогсоон, шаардлага тавин ажиллаж байгаа аж. Тухайн иргэд цагдаагийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч маргаан дэгдээд байгаа юм байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!