Uncategorized

Өрхийн дундаж орлого 1.390.000 хүрлээ гэв. Эсэргүүцэж байвал Шэйр!!!

Дундаж цалин 1.3 сая төгрөг болжээ. Энэ үнэнтэй нийцэж байна уу?Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 85 мянган төгрөгөөр нэмэгджээ. Үүнд: уул уурхай, төрийн алба зэрэг салбарын ажилчдын сарын дундаж цалин 95-367 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин үл хөдлөх, зочид буудал, санхүү даатгал, барилга мэдээлэл холбооны салбаруудын ажиллагчдын дундаж цалин өмнөх улирлаас 9-142 мянган төгрөгөөр буурсан байна.

Дундаж нэрлэсэн цалин 2020 оны дөрөвдүгээр улиралд 2015 оны дөрөвдүгээр улирлаас 1.5 дахин нэмэгдсэн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 22 хувиар нэмэгджээ. Ажиллагчдын сарын дундаж цалинг салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 3.3 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 745.2 мянган төгрөг байна. Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар техникч болон туслах/дэд мэргэжилтний сарын дундаж цалин хамгийн их буюу 1.6 сая төгрөг, харин хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 759 мянган төгрөг буюу хамгийн бага байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэн дундаж цалинг тооцоолдог гэж Үндэсний статикийн хорооноос мэдээлэв. Source: Urnul.com   

Related Articles

Back to top button
error: Content is protected !!