Uncategorized

МУСТА, дуучин Г.Бадамцэцэг ард түмнээсээ тусламж хүслээ

Сог.туу жолоочийн гаргасан ослын улмаас бүсэлхийнээс доош хэсэг нь мэдээгүй болж, 17 насандаа тэргэнцэрт суусан Г.Бадамцэцэг бүсгүйтэй бид ярилцаж байсан. Манай ярилцлага, нийтлэлийн мөрөөр О.Мөнхжаргал тэргүүтэй сайхан сэтгэлт залуус нэгдэн, түүнийг байшинтай болгох аяныг амжилттай өрнүүлсэн билээ.Хэд хэдэн хүнд хагалгааг давж, бие нь тэнхрэхдээ зэрэгцээд тайруулсан хөлд нь “MRSI” болон дахин нэг бактери ургасан тул эмчилгээгээ үргэлжлүүлэх шаардлагатай гэх таагүй мэдээг тэрбээр эмчээсээ сонссон байна. Улмаар дуучин А.Түмэн-Өлзий хандивын аянг өрнүүлж, эхний ээлжинд шаардагдах эм, тарианы мөнгийг олж өгчээ. Гэвч эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай байгаа учир тэрбээр ард түмнээсээ тусламж хүсэж байна. Амьдралын төлөө саад болгоныг сөрж яваа Г.Бадамцэцэг бүсгүйд эрүүл болоход тусламжийн гараа сунгаарай. ХААН БАНК: 5007778385 Г.Бадамцэцэг дансанд сэтгэлийн хандив өргөх боломжтой.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!