Uncategorized

Сарын тэмдгээр бүхнийг мэргэлж болно

Эрт үед мэргэч, төлөгч авгай нар ирээдүйг урьдчилан харах олон олон арга мэддэг байсан түүхтэй. Харин одоо бидний аж төрөн буй цөвүүн цаг үед жирийн эмэгтэй хүн болгон дор бүрнээ өөрт буй нууцлаг «ид шидийн хүч»-ийг ашиглаж сурах хэрэгтэй юм. Миний зүгээс эгдүүтэй хөөрхөн охид, сайхан бүсгүйчүүд Та бүхэндээ шинэлэг бас тэр болгон хүний мэдээд байдаггүй нэг тийм нууцыг дэлгэхийг хүссэн юм. Магадгүй бүсгүй Та сарын тэмдгийн мэргийн талаар сонсож байгаагүй байх. Энэ мэргэтэй холбоотой материалуудыг Полесьед амьдардаг нэгэн эмэгтэйн блогоос авлаа. Би түүнд талархаж байна. Харамсалтай нь, тухайн үед би түүнийг нь бүрэн утгаар нь өөр дээрээ туршиж, ашиглаж чадаагүй юм. Гэхдээ аз болоход миний хэдэн танил бүсгүйчүүд туршиж үзсэн юм. Үр дүн нь ч гайхалтай. Бараг бүх л зүйл нь таарч, биелсэн гэсэн шүү. Уг мэргэ нь сарын тэмдгийн эхэн үед мэргэлдгээрээ онцлогтой. Дараагийн мэргийг дараа сарынхаа сарын тэмдэг ирэх үеэр хийнэ гэсэн. Сар болгон сард нэг удаа мэргэлнэ гэсэн үг. Урьдчилан таамаглах үр дүн нь сарын тэмдэг чинь 7 хоногийн чухам аль гарагт, аль өдөр, аль цагт ирсэн бэ гэдгээс шалтгаална.ӨГЛӨӨ –ӨДӨР –ОРОЙ Өглөө ирвэл хайр дурлал ирнэ гэж үздэг. Энэ хайр нь зөвхөн нөхрийн, эсвэл сүйт залуугийн хайраар хязгаарлагдахгүй, ойр дотнынхон, хамаатан садангийнхны чинь хайртай холбоотой хайр гэж ойлгоорой. Сарын тэмдэг өглөө ирснээр дуусах хугацааны туршид гэр бүл, найз нөхөд, хамаатан садантайгаа халуун дулаан, ая тухтай мөн баяр хөөртэй харьцаатай байхыг билэгддэг байна. Өдрийн цагаар ирвэл мөн л тааламжтай зүйл тохиолдоно. Дараагийн сарын тэмдэг ирэх хүртэлх хугацаанд баяр хөөр тань яг л солонго мэт солонгорон гэрэлтэх болно. Өдрийн хоёр дахь хагаст ирвэл бүр л азтай байна. Оройн цагаар ирвэл уйтгар гунигийг авчрах ба энэ нь дараа 7 хоногийн туршид үргэлжлэхийг билэгддэг байна. Харин шөнө ирвэл хэн нэгнээс салж хагацахыг билэгддэг.7 ХОНОГИЙН ХЭД ДЭХ ГАРАГТ ДАВАА ГАРАГ-т ирвэл сэтгэлийн амар тайван бус байдлыг билэгддэг. Энэ нь хэрэв цааш даамжирвал маш том саад тотгортой тулгарч ч болох талтай. Гэхдээ Та үүнд огтхон ч санаа зовох хэрэггүй. Учир нь бид өдөр болгон л ямар нэг хэмжээгээр «асуудалтай» учирдаг шүү дээ. МЯГМАР ГАРАГ-т ирвэл анд нөхөртэйгөө уулзахыг билэгддэг (хуучны анд эсвэл шинэ анд ч байж болно). Ерөнхийдөө амьдралын чухал өөрчлөлттэй нүүр тулна гэж бодоорой. ЛХАГВА ГАРАГ-т ирвэл саад тотгортой тулгарах магадлалтай. Гэхдээ сэтгэл санаагаар унах хэрэггүй. Учир нь, сарын тэмдгийн мөчлөг тийм ч урт биш шүү дээ. Мөчлөгтэй хамт хамаг бэрхшээл зовлон тань дагаад л алга болно шүү дээ. Харин дараагийн мөчлөгөөр илүү азтай явдал тохиолдох ч юм бил үү. Ямартай ч энэ бэрхшээл цэлмэг тэнгэрийг бүрхэх бараан үүл болж чадахгүй. Хүнд хэцүү чир явдал тулгарлаа ч Та аль болохоор уужуу тайван сэтгэлээр хандаарай. ПҮРЭВ ГАРАГ-т ирвэл өөр нэг санамсаргүй зүйлийг авчирна. Хэн нэгэн таныг гэртээ зочлохыг урих гэх мэт. Та заавал очоорой. Эсвэл та санамсаргүйгээр огт таньж мэдэхгүй хүмүүсийн хүлээн авалтад очих байх. Тэр хүлээн авалт, үдэшлэг сайхан байх эсэх нь харин ганцхан танаас өөрөөс чинь шалтгаална гэдгийг бүү мартаарай. Магадгүй таны шинэхэн танилцсан хэн нэгнээс бас шалтгаалах байх. БААСАН ГАРАГ-т ирвэл сайн хэл чимээ ирэх ч муу зүйл тохиолдох магадлалтай. Тиймээс тэсвэр тэвчээртэй байж, сандарч тэвдэхээ урьтал болгохгүй байхыг хичээгээрэй. БЯМБА ГАРАГ-т ирвэл сайн сайхан зүйл болохыг билэгдэнэ: хайраа илчил ч юм уу эсвэл хүсэл тань биелнэ. Хүсэл гэдэгт зөвхөн хайр сэтгэлийн асуудлаас гадна ажил хэргийн чанартай бодож санаж явсан зүйл тань биеллээ олох болно. НЯМ ГАРАГ-т ирвэл дараагийн сарын тэмдгийн мөчлөгийн туршид та хөгжил хөөртэй байх болно. Түүнээс гадна удаан хугацааны туршид мартагдахааргүй тийм харилцан яриа өрнөх магадлалтай.САРЫН ӨДРҮҮД Ингээд эцэст нь, сарын чухам аль өдөр ирвэл ямар ямар үйл явдал тохиолдох вэ гэдгийг толилуулъя. Сарын тэмдгийг ирсэн өдөр, цаг хугацаагаар нь шинжье 1-ний өдөр ирвэл – тухайн мөчлөг дуусан дуустал аз жаргалтай байгаагаа мэдрэх болно. Гэхдээ амьдралын тал дээр биш зөвхөн баяр наадам, зугаа цэнгэлийн тал дээр. 2-ны өдөр ирвэл – ямар нэг зүйл эсвэл хэн нэгнийг үзэн ядах болно. Энэ мэдрэмж тань удаан хугацаагаар мартагдахгүй байх болно. 3-ны өдөр ирвэл – хэрүүл маргааныг зөгнөнө. Уг хэрүүл таныг хөнгөн төөрөгдөлд оруулан, сэтгэл санааг тань шаналгах эсэх нь харин зөвхөн танаас л шалтгаална. Хэрүүлд хэн илүү ухаантай нь буруутай гэдэг дээ. Сануулж хэлэхэд, хэн нэгэн гуравдагч этгээд гарч ирвэл урьдынхаасаа илүү анхаарал болгоомжтой хандаж, хөндлөнгөөс оролцож, асуудлыг улам хурцатгах хэрэггүй шүү.4-ний өдөр ирвэл – сайн тоо. Баяр цэнгэл, аз жаргалыг билэгдэнэ. 5-ны өдөр ирвэл – ямар нэгэн байдлаар бэлэг сэлт авахын шинж тэмдэг. 6-ны өдөр ирвэл – хов жив, цуурхал гарах талтай тул сэрэмжлэх хэрэгтэй. Тэр хов жив, цуу үгний гол бай нь та байвал уурлаж бухимдах хэрэггүй шүү. Зүгээр л юу ч болоогүй юм шиг хүлээн авах хэрэгтэй. 7-ны өдөр ирвэл – хэн нэгэн залуу чам үнэн сэтгэлээсээ хайртай гэдгээ хэлэх болно. Харин та тэрхүү хайрыг мөчлөг дууссан ч хэрхэн хамгаалж үлдэх вэ гэдгээ л сайтар эргэцүүлэх л үлдэнэ. 8-ны өдөр ирвэл – энэ тоо хардалтыг билэгддэг. Тиймээс хардалт гэх бараан үүл таныг нөмөрч авах боломж олгож болохгүй шүү. 9-ний өдөр ирвэл – хэрэв яг энэ өдөр сарын тэмдэг тань ирвэл санааг тань жаахан зовоох байх. Хов жив, цуу ярианаас үүдэн ямар нэг таагүй зүйл тохиолдох магадлалтай. Харин таны зүгээс уужуу тайван байдлаар хандах хэрэгтэй. 10-ны өдөр ирвэл – энэ тоо нь тус мөчлөгийн хугацаанд та эр нөхөртөө дурлахыг билэгдэнэ. Нөхөр гараагүй бол найз залуудаа ахин дурлана гэсэн үг. Ер нь яагаад болохгүй гэж? Зүрх сэтгэлийн шинэ мэдрэмж сайн сайхан зүйл рүү хөтлөх нь мэдээж шүү дээ. Харин ч ашигтай.11-ний өдөр ирвэл – хайртай хүн тань танд үнэнч байгааг батална. Тэр танд бүх л амьдралынхаа туршид үнэнч байна аа, гэж миний зүгээс хэлж зүрхлэхгүй. Харин хэсэг хугацаанд та санаа зовох зүйлгүй байж болно оо, гэж хэлмээр байна. 12-ны өдөр ирвэл – ярвигтай тоо. Магадгүй хэн нэгэн таныг мунхруулан, өөртөө сэтгэлийг тань татах гэж оролдоно. 13-ны өдөр ирвэл – европчуудын хувьд энэ тоонд дургүй. Азгүйтэл, гарз хохирол авчирдаг тоо гэж үздэг. Харамсалтай нь, энэ бол үнэн зүйл. Гэхдээ яах ч аргагүй шүү дээ. Хэрэв сарын тэмдэг тань чухам энэ өдөр эхэлж ирвэл, таныг санаанд оромгүй, гэнэтийн саад тотгор, гай зовлон ирэх магадлалтай тул сэтгэл санааны хувьд бэлэн байдалд байгаарай. 14-ний өдөр ирвэл – тааламжтай хэл чимээ, мэдээ ирэхийг зөгнөнө. 15-ны өдөр ирвэл – мөн л хэл чимээ, мэдээ ирэхийг зөгнө. Гэхдээ таагүй муу мэдээ ирнэ. 16-ны өдөр ирвэл – энэ тоо нь та «урт хэл»-нээсээ болоод багагүй банга хүртэхийг анхааруулж байна. Хэл амаа татсан нь дээр байх шүү. 17-ны өдөр ирвэл – хайртай хүн тань танаас салж байгаагаа гунигтайгаар хэлнэ.18-ны өдөр ирвэл – тус мөчлөгийн туршид та бусдад сээтэн хаях магадлалтай. 19-ний өдөр ирвэл – хөнгөн маягийн сээтэн бус харин агшин зуурын хайрын роман бий болох талтай. Бүр цаашлаад жинхэнэ хайр дурлалтайгаа ч учирч магад. 20-ны өдөр ирвэл – таныг сэтгэлээр унагаасан таагүй мэдээ дуулгах магадлалтай өдөр. Дурлалын хувьд тэр танд биш та түүнд дурлана. 21-ний өдөр ирвэл – анхаарал болгоомжтой байхыг сануулна: таныг сэм луйвардах гэсэн оролдлого гарч магад тул болгоомжил. Хөнгөн хуумгай байх хэрэггүй. 22-ны өдөр ирвэл – материаллаг ашиг тус хүртэх магадлалтай. Бүр тодорхой хэмжээний мөнгөтэй ч болж магад. 23-ны өдөр ирвэл – энэ тоо та аз жаргалтай байхыг билэгдэнэ. 24-ний өдөр ирвэл – гэнэтийн зочид ирэхэд бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. Гэнэт ороод ирэхэд нь сандрах зүйлгүйгээр аль хэдийнээ бэлтгэлтэй, ямар сайн гэрийн эзэгтэй вэ гэдгээ харуулаад өгөөрэй. 25-ны өдөр ирвэл – шинэ хүмүүстэй танилцана. 26-ны өдөр ирвэл – хэн нэгэн таныг сайхан сэтгэлээр хандаж, таныг өрөвдөнө. Заримдаа ч өрөвдүүлэх зүгээр шүү. 27-ны өдөр ирвэл – таны ямар нэгэн хүсэл мөрөөдөл биелэхийг билэгдэнэ. Гэхдээ харамч, нарийн байх гэсний хэрэггүй шүү. Байгалиас заяасан өөрт буй зүйлээ бусдаас битгий харамлаарай.28-ны өдөр ирвэл – энх тунх, эрүүл саруул байхыг билэгдэнэ. 29-ний өдөр ирвэл – уйлна. Нэлээд гашуун нулимс. 30-ны өдөр ирвэл – хүсэл тэмүүлэл тань хэн нэгэн рүү харилцан татагдана. 31-ний өдөр ирвэл – санаандгүй хайр сэтгэлийн асуудал эсвэл санаандгүй адал явдалтай учирна. Дээр өгүүлсэн Өглөө-өдөр-орой, 7 хоногийн гараг болон сарын өдрүүдийн таамаглал нь өөр хоорондоо уялдаа холбоотой юм. Тухайлбал, сарын тэмдэг тань 3-ны өдрийн Лхагва гарагийн өглөө ирсэн гэж бодъё. Тэгвэл энэ тохиолдолд таныг ямар үйл явдал хүлээж байгааг аваад харвал, таагүй зүйл болох нь. Хэрүүл маргаан гарч, таны байдал хайр сэтгэлээр дутагдаж буйг илтгэнэ. Жинхэнэ хайр сэтгэл ирэх эсэхийг мэдэхийн тулд дараагийн мөчлөгөөс мэдэж болох юм. Уншигч Та бүхний дотор энэ мэргэнд үл итгэх хүн цөөнгүй байгаа байх. Ямар нэгэн дүгнэлт өгөхөөсөө өмнө зүгээр л туршаад үзсэн нь дээр гэж зөвлөмөөр байна. (Эх сурвалж: womens-journal.com)

Related Articles

Back to top button
error: Content is protected !!