Uncategorized

ОРОСЫН ШТС-УУД МОНГОЛД ОРЖ ИРЭХ БОЛОЛТОЙ

Оросын ерөнхийлөгч В.Путин энэ асуудлыг биечлэн тавьсан талаар хэвлэлийн эх сурвалжууд мэдээлж байна. Монгол улс Орос-Хятадыг холбох хийн хоолойг газар нутгаараа дамжуулахыг хүсэж л байвал Путины саналуудыг хүлээн авахаас өөр аргагүй байх. Гэхдээ энэ муу юм биш, харин ч монголчуудад ашигтай. Монголчууд дотоодын хэдэн шуналтай олигархуудаас өндөр үнэтэй, хулхи, чанар муутай шатахуун авч машинаа эвдэж байхаар Оросын ШТС-уудыг оруулж ирээд чанартай бензин хэрэглэсэн нь илүү ашигтай! Гэхдээ Путины энэ санаачлага хэрэгжвэл эдийн засгийн ашгаас илүү Монголын ард түмэн, монгол төр бас том хожино! Чанаргүй бензин дамлаж ард түмнийг шулж ашиг олоод намд хандив өгч төр засаг, хуулийн дээр гарч суусан хэдэн олигархууд дарагдна, хэн ч биш болно. Ард түмэн олигархуудаас сална. Путин төрийн дайсан олигархуудыг намнахадаа мэргэшсэн удирдагч гэдгийг манайхан мэдэх юм хойно.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!