Uncategorized

ХОХИРОГЧ СОЛОНГОС ИРГЭН: Намайг зо.дсон залуусын нэг нь цагдаа хувцастай байсан

Монголд ажилладаг Солонгосын иргэнийг таван монгол залуу бүлэглэн зо.дсон гэх мэдээлэл БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй.Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хэрэг Сүнжин Гранд зочид буудлын өмнө болсон байна.Харин хохирогч БНСУ-ын хэвлэлд: “Намайг бүлэг монгол залуус машиндаа хү.чээр суулгаж зо.дсон. Тэдгээр этгээдүүдийн дунд цагдаагийн алба хаагчийн хувцастай хүн байсан. Солонгос охид монгол охиныг бүлэглэн зо.дсон хэргээс үүдэж намайг зо.дсон” хэмээн хохирогч ярьжээ.Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, “Баянзүрхийн цагдаагийн газарт хэргийг шалгаж байна. Одоогоор өс хонзонгийн үүдэлтэйгээр ийм хэрэг гарсан эсэх нь тогтоогдоогүй. Хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоохоор ажиллаж байна гэв” хэмээсэн юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!