Uncategorized

Төсөөлөшгүй их мөнгө, эд баялаг, аз хийморийг дуудах шившлэгтэй мөнгө Share хийгээрэй!!

Эд баялаг, хөгжил цэцэглэлтийн хамгийн эртний билэгдэл бол голдоо дөрвөлжин нүхтэй хятад зоос. Энэ сахиус амжилтын энергийг дууддаг. Та эдгээр зоосыг “эд баялагийн бүс”-ийг бүрдүүлэх, мөнгөний модоо чимэхэд ашиглаарай. Өдгөө мөнгөний мод бараг айл бүрд байдаг болжээ. Мөнгөний модоо аметист чулуугаар чимбэл эд баялаг, хөгжил цэцэглэлт авчирдаг гэж фэн шучид итгэдэг. Түүнээс гадна алт, эрдэнэс дээр заларсан мэлхий эзэндээ аз авчирдаг гэнэ шүү. Айл гэрийн эд баялгийн бүс нь зүүн өмнөд зүгт байрладаг. Иймээс энд таны хувьд баян чинээлэг, хөгжил цэцэглэлтийн билэгдэл болсон эд юмсаа байрлуул, мөн аз дууддаг сахиусаа ч энд тавиарай. Түүнчлэн энэ бүсэд эд баялаг гэсэн ойлголтыг төрүүлэх алт, зузаан боодол мөнгө дүрсэлсэн гэрэл зураг, алтан хан боргоцой, алтан гулдмай гээд таны баян чинээлэг, амжилттай байхыг билэгдсэн зүйлсийг байрлуулахаа мартав.Мөнгөө улаан дугтуйд хадгал. Өдөр тутмын зардлын мөнгөө хийсэн дугтуй дээр “Хөгжил цэцэглэлт” гэж бичээрэй. Хэрэв та хятад ханзаар бичвэл дэлгэрч байгаа цэцэг мэт харагдах болно. Харин эд баялаг гэж хятад ханзаар бичсэн дугтуй нь хайрцаг шиг харагддаг. Энэ нь тодорхой зорилготой мөнгөө хуримтлуулахад илүү тохирно. Өөрөөр хэлбэл машин, хөргөгч зэрэг том барааг худалдаж авахыг хүсдэг бол мөнгөө ийм дугтуйд хийж хадгалаарай. Мөнгө хадгалахдаа болгоомжтой бай. Ялангуяа мөнгөний түрийвчийг сонгохдоо чанарыг эрхэмлэ. Чанартай арьсан түрийвч, хэтэвчнээс нэлээд өндөр үнэтэйг нь сонгон худалдаж ав. Өнгөний хувьд хүрэн, хар, алтлаг өнгийн байвал зохино. Мөнгөний түрийвч бол танай гэр бүлийн мөнгө, санхүүгийн гэр орон юм. Гэхдээ түрийвчиндээ хайртай хүмүүс, найз нөхөд, ойр дотны хүмүүсийн гэрэл зургийг бүү хий. Мөнгөний шуналтай болгох магадлалтай.Түүн дотор мөн бусдын нэрийн хуудас, сурталчилгаа бүхий бичиг цаас бүү авч яв. Энэ бүхэн тан руу чиглэх санхүүгийн урсгалын татлаг, түрлэгийг сааруулж болзошгүй. Мөнгөний түрийвчийн жижиг тасалгаанд эд баялгийн билэгдлүүдийн нэг болох улаан утсаар холбосон гурван зоос хийгээрэй. Гэхдээ дэлгүүрээс худалдаж авсан бүх сахиус, зоос зэргийг заавал ариутгах ёстой. Та тэдгээрийг урсгал усанд нэг цаг, дараа нь давсны уусмалд гурван цаг байлгаад хэрэглэ. Үүнээс гадна эд баялгийг дуудах бяцхан ёслол үйлдээрэй. 1. Танд хэн ч саад болохгүй газар ганцаараа бай. 2. Тайвшир. Мөнгөний сахиусыг алгандаа хавчуулна. 3. Өөртөө болон гэр бүл, төрөл төрөгсөд гээд ойр дотны хүмүүстээ хөгжил цэцэглэлт, эд баялгийг хүс. 4. Та энэ сахиусаа мөнгөний түрийвчиндээ хийж, үргэлж цүнхэндээ авч яваарай.Мөнгөтэй холбоотой зан үйлийг зөв үйлд -Мөнгөө арвижуулахын тулд шөнө гадаа гарч, шинэ саранд мөнгөө үзүүлэн, илүү ихийг өгөхийг хүсээрэй. -Үдэш орой гэрээ шүүрдэж болохгүй, алдагдал гарна. -Мөнгөний түрийвч хийсэн цүнхээ шалан дээр тавьж болохгүй, ядуурна. -Орой үдэш мөнгө зээлэх хэрэггүй. Мөн нар шингэсний дараа мөнгөө бүү тоол. Ялангуяа даваа гарагийн орой мөнгөө тоолохыг таагүй, мөнгө багасна гэдэг. -Зээлсэн мөнгөө орой бүү өг, өглөө буцааж өгвөл та үргэлж мөнгөтэй явах болно. -Нар шингэсний дараа мөнгийг ширээн дээр тавьж болохгүй. -Даваа гарагт бусдад мөнгө өгвөл долоо хоногийн турш зардал гарахыг анхаар. -Босгон дээр зогсож болохгүй, гэрт орж ирж байгаа эд баялгийг зогсонги байдалд оруулчихна. Эдгээр зөвлөгөөг дагавал та санхүүгийн урсгалыг өөртөө татаж, гэр бүлээ элбэг дэлбэг хангалуун амьдруулах болно.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!