Uncategorized

Н.АЛТАНХУЯГ: Э.БАТ-ҮҮЛ ЗҮГЭЭР Ч НЭГ ХҮН БИШ. АРДЧИЛЛЫН ЛИДЕР ХҮН

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудлуудын өмнө УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ.Тэрбээр “Ардчиллын баатар Э.Бат-Үүлийг өчигдөр шууд шоронд хорилоо. Монгол Улсад хууль шүүх гэдэг юу болсон юм. Шударга бусын хонгил хэвээр ч байгаа юм шиг. Хүмүүст хоёр нүүр гаргадаг зүйл хэвээр байгаа юм шиг байна. Энэ хүн бол зүгээр нэг хүн биш.Ардчиллын лидер хүн. Сүүлийн үед ардчиллын нэр хүндийг унагаах, АН-ыг үгүй болгох оролдлогоо зогсоохгүй юм уу. Үүнийг би нэг намын, нэг хүний асуудал биш. Үүн дээр анхаарал тавьж ажиллан ажлын хэсэг байгуулах хэрэгтэй.Д.Зүмбэрэллхам гээд уначихсан хүнийг эргүүлэн оруулж ирээд явуулсаар байгаад ШЕЗ-ийн дарга болгочихлоо. Шударга ёс тогтохгүй юм байна. Улсаа гадаадынханд зарсан дээрэмчид цаана чинь зүгээр яваад байна. Яагаад ийм ялгавартай байдаг юм бэ” гэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!