Uncategorized

Гурван жил сураггүй болсон бүсгүйн цогцос олдсон ч ээжид нь харуулаагүй жил орчим болжээ

Орхон аймгийн харьяат 25 настай Д.Найдансүрэн 2018 оны наймдугаар сарын 06-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон. Охиноо алга болсноос хойш найман сарын дараа ээж Л.Хоролсүрэн манай редакцид хандаж, охиныхоо сургийг гаргаж өгөхийг ард түмнээс хүсч мэдээлэл өгсөн байдаг.Болсон явдлыг товчхон сануулахад, Орхон аймагт нөхөр, гурван настай хүүгийн хамт амьдардаг бүсгүй тухайн өдрийн 15:00 цагийн үед “Түр гараад ирье, хүнээс мөнгө авах ёстой” хэмээн хадам дүүдээ хүүгээ үлдээгээд гэрээсээ гарсан байдаг. Гэвч тэр цагаас хойш ээж нь охиноо, хүү нь ээжийгээ дахин хараагүй билээ.–ОРХОН ГОЛООС ЦОГЦОС ОЛДСОН НЬ Д.НАЙДАНСҮРЭН БҮСГҮЙН АЛГА БОЛОХ ҮЕДЭЭ ӨМСӨЖ ЯВСАН ХУВЦАСТАЙ ТААРЧЭЭ-Бүсгүйг эрэн сурвалжлах ажиллагаа эхэлснээс хойш бид ээжтэй нь холбоотой байж, холбогдох эх сурвалжуудаас мэдээллийг авч ажиллаж байсан. Ингээд 2021 оны тавдугаар сард ээжтэй нь холбогдоход “Охины минь сураг гарсан. Харамсалтай нь эгч нь охиноо алдчихсан юм шиг байна. Цагдаа дээр байгаа” гэснээс өөр мэдээдэл өгөөгүй юм.Тэр цагаас хойш бид тухайн хэргийн талаар эх сурвалжуудаас мэдээлэл авч ажиллалаа. Эхлээд бид сураггүй болсон бүсгүйн ээж Л.Хоролсүрэнтэй холбогдож, хэргийн явцын талаар мэдээлэл авлаа.ЦОГЦСЫГ ШИНЖЛҮҮЛЭХЭЭР ХОТ РУУ ЯВУУЛСАН Ч “ХЭТ УДСАН УЧИР ТОГТООХ БОЛОМЖГҮЙ” ГЭДЭГ ХАРИУ ӨГСӨН-Тэрбээр: “Намайг 2021 оны дөрөвдүгээр сарын 12-нд Орхон аймгийн цагдаагийн газраас дуудсан. Очиход Булган аймгийн Орхон голын орчмоос эмэгтэй хүний цогцос олдсон” гээд А4 цаасан дээр хэвлэсэн зураг үзүүлсэн. Зураг дээрх хувцас охины минь тухайн үед өмсөж явсан хувцастай адилхан байсан. Савхин куртик нь ханцуйнаасаа урагдсан, хөхний даруулга, жинсэн өмд нь хоёр хуваагдсан байдалтай. Цогцос гэх юм харуулаагүй.Харин нэг бичиг үзүүлсэн. Тэнд “6-9 сарын өмнө нас барсан 23-25 насны эмэгтэй хүний цогцос. Яснаас нэг үүдэн шүд дутуу” гэж бичсан байсан. Эгчийнх нь санаанд энэ л үлдэж. Би, “Эгч нь одоо яах вэ, яс үс хувцас хунарыг нь аваад хүүхдээ хүний ёсоор хөдөөлүүлье” гэхэд “Тийм боломжгүй, цогцос таниулах ажил хийгдэнэ” гэсэн. Тэгдэг л ёстой юм байх гэж бодоод би “олдсон газар нь очиж болох уу” гэхэд “Болохгүй, явбал албанаас хүн томилж хамт явдаг” гээд намайг буцаасан.Тэгээд таг болчихоор нь ахиад очиход, “Цогцос удсан болохоор таны хүүхэд гэдэг нь нотлогдохгүй байна” гээд буцаалаа. Ахиад л таг. Тэгээд хүн амьтнаас асуугаад өргөдөл бичээд өгсөн. “Надад хурдан шийд өгөөч” гэсэн утгатай. Удсаны дараа өнгөрөгч арваннэгдүгээр сарын 16-нд дахиад шинжилгээ авсан. Цуснаас аваад хөвөнд шингээдэг юм билээ. Энэ хооронд би учир мэдэх хүн амьтнаас зөндөө л асууж сураглалаа. “Ганц үүдэн шүд дутуу, бүрэн бүтэн байгаа бол шинжилгээгээр тогтоох л учиртай” гэсэн хариуг олон хүн хэлсэн. “Удсан бол хэцүү, гадаад улс руу дээж явуулж шинжилдэг. Тэр нь өндөр үнэтэй” ч гэж хэлэх хүнтэй таарсан.Энэ хэрэг одоо гурав дахь байцаагч дээрээ байгаа. Одоо нэг эмэгтэй хариуцаж байгаа. Өмнө нэг залуухан хүү байсан. Намайг ороход дуу аялаад “Хохирогчийн мэдүүлэг өгчхөөд яв” гээд ийш, тийш залгаад “Хохирогчийн мэдүүлгийг яаж авдаг юм” гээд асууж байсан. Миний хүүхэд мөн бишийг нотлохгүй байж намайг яагаад хохирогч гэснийг ойлгоогүй. Та нар яг цагаа олж залгалаа. Эгч нь охиноо ороод ирэх болов уу, амьд мэнд яваа болов уу гэж олон жил хүлээж шаналсан. Харин дөрвөн сараас хойш охиныхоо мөн бишийг тогтоогоод, миний гомдлыг таслаад өгчихдөггүй юм байх даа л гэж бас шаналж сууна. Эгчид нь өөр хэлэх үг алга даа” гэлээ.Бид үүний дараа ЦЕГ-аас тодруулга авлаа.-ЦЕГ: ТУХАЙН ЦОГЦОС ГОЛООС ОЛДСОН УЧИР ЗӨӨЛӨН ЭДГҮЙ ЯС ОЛДСОН-ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс эл хэргийн талаар тодруулахад: “Өнгөрсөн жил цогцос нь олдсоныг ар гэрт нь таниулж хүлээлгэн өгсөн. Өмсөж явсан хувцас нь таарсан. Тухайн цогцос голоос олдсон учир зөөлөн эдгүй яс олдсон” гэлээ. Мөн эх сурвалжаар дамжуулан Д.Найдансүрэн бүсгүйн цогцсын тухай сурахад, “Бүсгүйн цогцос олдсон гэх бүртгэлгүй, ар гэрт таниулсан гэх мэдээлэл ч олдоогүй” юм.Харин Орхон аймгийн цагдаагийн газартай болон хариуцсан алба хаагчтай хэдэн өдрийн турш холбогдож, мэдээлэл авахаар оролдсон ч, татгалзлаа.Эцэст нь тэмдэглэхэд, холбогдох газруудад 25 настай эмэгтэйн цогцос жилийн өмнө олдсон, харин цагдаа дээр “Таниулсан, ар гэрт нь хүлээлгэн өгсөн, хариуцагч бүхий газар нь олдсон гэх бүртгэлтэй, таниулсан гэх мэдээлэлгүй” байна. Гэтэл ээжид нь“Танай хүүхэд гэдэг нь шинжилгээгээр тогтоогдохгүй байна” гэсэн мэдээллийг өгчээ.Олдсон гэх охиных нь цогцсыг биеэр таниулаагүй, “Цогцос танигдахгүй” гэсэн хэр нь талийгаачийн ээжээс шинжилгээ авсаар буй, танигдсан бол ясыг нь ч болов ар гэрт нь хүлээлгэж өгөхгүй, учир битүүлэг байлгасаар буй нь үл ойлгогдом.Амьдралынх нь ганц түшиг тулгуур болж явсан том охиноо учир битүүлгээр а.лдаж, амьд ү.хсэн эсэхийг нь мэдэхээр шаналж яваа энэ эхийн сэтгэлийг албаныхан хүндэлмээр. Ам, ажил хоёроо цэгцлэн эргэлзээг нь тайлж, охин үрээ эцсийн удаа хүндэтгэлтэйгээр үдэх боломжийг түүнд олгооч.Танд тустай зөвөлгөө ГАЛ ТАХИХ ТУХАЙ.
#Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм шүү. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Юу юу орох вэ гэвэл өвчүү, ганга, сархад, цай, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйл орно. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа. Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараална. Түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.2 дахь өргөл сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад ганга шар тос идээ сүү сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ буян хишгийн сав даллагны уут зэргээр даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана.
Сархадыг гэрийн эзэн заавал өргөх ёстой.Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэдэг. Энэ жилийн хамгийн сайн өдөр нь цагаан морин өдөр байгаа болно.(“Сүү, архийг галдаа бус гараад тэнгэр хайрхандаа өргөх буй зээ”) #copy
ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХ ЁСНООС…Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.
Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг.Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. – Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
– Галын бурханыг ариусгахдаа бор давс цацдаг. – Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг.
Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг.
Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг.
ХҮМҮҮС ГАЛТАЙ БОЛСОН ДОМОГУрьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галнаас нь олж авахаар хэлэлцэж тас бүргэд бие том баригдчихна гээд хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйсанд хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй: галын хулгайч гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж манай тив галтай болсон гэнэ.Галын ачаар хүмүүний бие бялдар уураг тархины хөгжил дээшилж, монголчууд галын Лха тэнгэр гэдэг утгаар бас ариутган цэвэрлэгч байгалын ариун хүч гэдэг утгаар шүтэж гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана, товчоор хэлбэл гал бүхнийг ариутгана гэдэгт гүнзгий итгэнэ. Холоос яваа гийчин, оршуулгад оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгах мэдлэгтэй холбоотой.
#Их Догшид төв

Related Articles

Back to top button
error: Content is protected !!