Uncategorized

Ч.ХУРЦ: БИД ОЮУТОЛГОЙГОО ЦӨЛМҮҮЛЖ ТЭНД АЖИЛЛАЖ БУЙ ХҮМҮҮСЭЭ БООЛЫН СИСТЕМЭЭР АШИГЛУУЛЖ БАЙНА

Ашигт малтмалын ордын хайгуулч, уулын инженер, геологич, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, геологи-минералогийн ухааны доктор Ч.Хурц Оюутолгойн талаар байр сууриа илэрхийллээ.-Та анхнаасаа энэ гэрээг эсэргүүцэх талд байсан хүн?-Оюутолгой ордыг ашиглах “Айвенхоу Майнз” компанитай хийх гэрээний анхны төсөл 2003 онд Монгол Улсын хууль гэж нэрээр УИХ, Засгийн газарт оруулсан. Хувийн компанитай байгуулж байгаа гэрээг хууль гэж нэрлэх үндэс байхгүй. Тэр гэрээг бүтэн уншина гэхэд 178 хуудас байсан. Дахиад шинэчлээд хэдэн хуудас болсныг мэдэхгүй. Асар их цаг зарцуулдаг байсан. Миний бие тэр үед тэтгэврийн хүн байсан ч гүйцэд уншсан юм. Тэгээд энэ гэрээ байгуулагдах юм бол тусгаар тоготносон Монгол Улс биш, “Айвенхоу Майнз”-ын Монгол Улс болох нь. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол энэ компанийн гарт орно. Үүний хамгийн ноцтой нь эдийн засгийн аюулгүй байдал хүний гарт, тэдний мэдэлд бид бүгдийг өгөөд өөрсдөө зөвхөн ажиллах хэмжээнд явах юм байна гэж төр засагт анх саналаа тавьж байсан. Үүнээс хойш тогтмол ярьсаар байгаад өнөөдөртэй залгаад байна, бараг 30-аад жил ярьлаа. Энэ хооронд байдал гэрээний нөхцөл ямар ч засарал авсангүй ээ.Юу гээч ордыг, яаж ашиглаад, ямар үр дүн гарч байгаа талаар нэг удаа мэдээллийг Монголын талын ТУЗ-ийн төлөөлөгчид ч тэр, Монгол Улсын Засгийн газар ч тэр, УИХ-аас ч тэр Оюутолгойн тухай дорвитой мэдээлэл өгөлгүй гучаад жил ашиглалаа. Ил уурхайн ашиглах хэсэг нь дуусаад, одоо гүний уурхайдаа нэвтэрч эхэлж байна. Оюутолгой ордын хувьд бол үнэхээр гайхамшигтай том орд. Тухайлбал, нөөцөөрөө “Бороо гоулд” компанийн ашиглаж байсан Бороогийн алтны ордоос 40 дахин, Эрдэнэтийн анхны батлагдсан нөөцөөр тооцоолбол найман Эрдэнэттэй тэнцэх хэмжээний нөөцтэй юм. Оюутолгой орд анхны батлагдсан нөөцөөрөө ингэж орж ирж байсан. Энэ бол дэлхийд байхгүй том орд. Зөвхөн зэс, молибдений орд биш. Бүхэл бүтэн 7-8 төрлийн химийн элементтэй, баяжмал дотроо байгаа агуулгыг нь хэвлэлд гарсан мэдээллээс үзэхэд зэс 21 хувь, алт, молибдени төдөн тонн гээд л нэг тоо тавиад л бусдыг нь тооцолгүй гаргаж байгаа юм. Гэтэл энэ баяжмал дотор эдгээрээс гадна цайр, хар тугалга, вольфрам, цагаан тугалга, гэх мэтчилэнгийн долоон төрлийн химийн элемент баяжмалд нь агуулагдаж байдгийг би химийн лабораторийн хэвлэлд гарсан мэдээнээс олж харсан.-Бид Оюутолгойгоос гарч байгаа ашгийг урьдчилж зээл хэлбэрээр авсаар 2051 онд л ашиг хүртэх боломжтой болж байна гэж хүмүүс яриад байна, уул уурхайн ашиглалт, олборлож байгаа хү.чин чадлуудыг тооцох юм бол бид 2051 онд ашиг хүртэж чадах уу, яах бол. Энэ тал дээр таны бодол?Бид одоогийн гэрээ хэлцэл нөхцөлөөр явбал 2051 онд ч ашгаа хүртэж чадахгүй. Түүнээс хойш ч чадахгүй, зүгээр орд газраа бусдын эзэмшилд өгчихлөө гэсэн үг. Бас үйлдвэрлэлд ашиглаж буй усны асуудал яригдаж байгаа. Ус бол онцгой чухал ач холбогдолтой стратегийн нөөц баялаг. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр баяжмалаасаа гарсан саарал усаараа баяжуулах үйлдвэрийнхээ хэрэгцээний 80 хувийг хангаад ажиллаж байгаа. Сэлэнгээс ус авахгүй байна. Гэтэл Оюутолгой нэг литр усыг ч буцааж саарал ус болгож баяжуулах үйлдвэртээ ашиглах тухай яриагүй байна. Галбын говийн Гүний хоолой гэдэг газар арав гаруй цооног өрөмдсөн. Тэр цооногуудын усны түвшин анх ашигласнаасаа 10 гаруй метр доошлоод байгаа. Цаашдаа хэдэн метр яаж доошлохыг мэдэхгүй. Гүний ус байхгүй болно гэхийн оронд би тухайн үед нь Оюутолгойнхонд “Та нар Цэрдийн галавийн үеийн асар их давстай усыг цэвэрлээд баяжуулах үйлдвэртээ ашигла. Энэ Галбын говийн цэвэр усыг ашиглаж болохгүй” гэж хэлж байсан. Тэгэхэд “Тийм ус хүртэл өрөмдөх өрмийн стенок, насос, янз бүрийн юм нь бидэнд өнөөдөр алга байна. Энэ цэвэр усыг ашиглаад явна” гэж хэлсэн. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрээс өнөөдөр 3-4 дахин их ус хэрэглэж байгаа ч хаягдал усаа дахин ашиглах тухай ярихгүй байгаа юм. Эндээс үзэхэд зөвхөн цөлмөх бодлого л урьтаад харин эдийн засгийн үр өгөөж, ашиг Монголд юу унах вэ гэсэн асуудал алга. Монголын төлөө гэсэн ямар ч сэтгэл байхгүй гэдгийг ард түмэн өнгөрсөн 20 гаруй жилийн турш харсан байх. Тэгэхээр өнөөдөр Монголыг цөлмөх үйл ажиллагаа явагдаж байгаа гэдгийг би зориуд хэлмээр байна. Усны асуудал бол маш ноцтой. Ялангуяа дөрөвдөгч галавын цэнгэг усыг үйлдвэрийн зориулалтаар говийн бүсэд ашиглах явдлыг бүрмөсөн хо.риглох ёстой юм. Энэ асуудлаар Тавантолгойн орд газар дээр болсон зөвлөгөөн дээр очиж Өмнөговь аймгийн нөхдүүдэд саналаа хэлж байсан. Орон нутаг энэ дээр онцгой хяналт тавиарай гэж. Ер нь Цэрдийн галавын давстай усыг хүн, мал ууж чадахгүй л дээ.-Та уул уурхайн сайдаар ажиллаж байсан хүн. Энэ асуудлыг дан гац уул уурхайн яам шийдвэрлэнэ гэхэд хэцүү болчих шиг боллоо. Засгийн газрын төвшинд яригдах зүйл болж байх шиг байна. Бид яг юун дээр алдав, гэдийгээд байгаа компанийг яаж тонгойлгох ёстой вэ, ямар арга барилаар үүнтэй үзэх вэ?-Эрдэнэтийн гэрээг анхнаас нь эхлээд хэрэгжих хүртэлх арга замыг бүгдийг нь үзсэн, хийлцсэн. Оюутолгойн гэрээ бол үүнээс шал өөр, байж болохгүй юмнуудыг бүгдийг бичсэн байсан. Гэрээнд оролцож байсан хүний хувьд 2003 онд энэ гэрээг байгуулбал Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол түүн дотроо эдийн засгийн тусгаар тогтнол чинь байхгүй болох нь гэдэг үгийг яагаад хэлэх хэмжээнд хүрэв. Энэ чинь ойлгомжтой шүү дээ, өнөөдөр болж байгаа процесс янз бүрийн асуудлуудыг нөхдүүд /ажлын хэсгийнхэн/ ярьж байна. Маш зөв ярьж байна. Одоо Оюутолгойн гэрээний асуудлыг заалт нэг болгоноор нь хянах ийм шаардлагатай, ийм ажлын хэсэг ч ажиллах ёстой. Тэгж байж ямар байх ёстой заалтыг, яаж ингэж бичсэн бэ гэдэг үндэслэлийг гаргахын тулд энэ ажлын хэсэг маш их хөдөлмөр цаг зарцуулж байж хийнэ. Дан ганц УУХҮЯ энэ ажлыг хийж чадахгүй. Яагаад гэвэл яам бол хэрэгжүүлэгч биш. Яам бол бодлогынх байдаг. Бодлого боловсруулдаг болохоос хэрэгжилт нь яаж байгааг хариуцдаг байгууллага биш. Тийм учраас сайд солигдоход ирсэн дариудаа дахиад бодлого боловсруулна гэтэл тэр нь хэрэгжээгүй байхад дахиад сайд нь солигддог. Дахиад л нөгөө бодлого энэ мэтчилэнгээр оролдоод эхэлдэг. Тэгэхээр яамдуудын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болгож байж сая ажил зөв тийшээ эргэнэ.Энийг төр засгийн удирдлагууд анхааралдаа авах асуудал юм. Тийм учраас өнөөдөр яам, тамгын газрууд бодлого боловсруулагч биш хэрэгжүүлэгч байх ёстой, бодлогыг чинь эрдэмтэд нь боловсруулна.Би Оюутолгойн уурхайд очсон, үзсэн тэнд ажиллаж байгаа монгол ажилчид ямар орон зайд, ямар нөхцөлд ажилладгийг харсан. Өнөөдөр Оюутолгойн засварын цех гэхэд тэр нь газар доор нүхэнд, ажилчдын цалин нь уул уурхайн одоогийн авч байгаа цалингийн хэмжээнд авч байгаа ч энэ цалиндаа хууртаад өөрийнхөө эрүүл мэндийн талаар юу ч бодохгүй байна. Тэнд уурхайчдын эрүүл мэнд, ахуй нөхцөл, хангамжийн асуудал бүгд байхгүй. Өөрөөр хэлбэл засвар, цахилгаан, токарь бүх юмнуудыг газрын гадаргуу дээр цехүүдээ бариад тэнд ажиллах ёстой хүмүүсийг бүгдийг нь газар доор оруулчихсан. Аваар осолгүй үйлдвэр гэж байдаггүй юм. Нэг өдөр Оюутолгой нуржээ гэхэд газар доор 1380 метрийн гүнд арав гаруй мянган хүн дарагдана.Тэр тохиолдолд тэднийг аврах асуудал маш их хүндрэлтэй тулна. Аюултай нөхцөл шүү дээ. Тийм учраас Оюутолгойн асуудлаар агааржуулалт, байгаль орчинд нөлөөлж байгаа нөлөөлөл, энэ бүгдийг харж тооцож үзэх ёстой. Энэ үйлдвэр өнөөдрийнх шиг ийм хэлбэрээрээ цаашид ажиллаж болохгүй. Монголд зэс хайлуулах үйлдвэрийн тухай яриа нэлээн газар авч байх шиг байна. Энэ зэс хайлуулах үйлдвэрт чинь Оюутолгойн зэсийн баяжмал ирэхгүй ээ. Ирдэг юмаа гэхэд баяжуулах үйлдвэр барьж байж сая дэлхийд шаардлагатай зэсийн баяжмалыг тусад нь ялгаж авна. Сая ард түмэндээ 1.8 тэрбум төгрөг өглөө, энэ үйлдвэрийн ач гээд хүмүүс яриад байх шиг байна. Энэ биш ээ нөхөд өө. Энэ чинь ердөө дагавар элементийн нэг сард гарсан бүтээгдэхүүний үнийг л өгсөн болохоос жинхэнэ ашиг биш. Тэгэхээр бид хамгийн үнэтэй цэнэтэй, том ордоо ингэж цөлмүүлэх замаар, тэнд ажиллаж байгаа хүмүүсээ боолын системээр ашиглуулж байгаа юм. Энэ үйлдвэр цаашид ингээд ажиллавал Монгол Улс л хохирно. Тийм учраас нөхөд минь энэ гэрээг маш буурь суурьтай анхнаас нь дахин хэлэлцэж өөрчилж хий. Зөвхөн Мардайн ураны үйлдвэрийг Орос байгуулаад бүх хөрөнгө оруулалт, зардлаа өөрөө даагаад байхад Монголын талаас тэдний зардлаар 24 хүний бүрэлдэхүүнтэй ямар бүтээгдэхүүн, хэдэн сарын хэдний өдөр, хэрхэн ачигдаад, хэдэн тонн уран явав, ураныг дагасан бусад ямар ямар элементүүд байна вэ гэдгийг бүртгээд Үндэсний аюулгүйн зөвлөлд мэдэгддэг ийм тогтолцоо хүртэл байсан. Тэгвэл өнөөдөр Оюутолгой дээр юу гаргаад, ямар үнээр борлуулаад, бидэнд юу оногдож байгаа юм гэдгийг мэдэхгүй сууж байна гэдэг энэ гэрээг байгуулсан хүмүүс Монголын эдийн засгийг сүйрүүлэх нөхцөлийг хийсэн шүү. Тийм учраас энэ гэрээг үргэлжлүүлэх асуудал байж болохгүй, асар их хүч хөдөлмөр гаргаж бүгдээрээ хамжиж байгаад энэ гэрээг зөв зүгт нь оруулах хэрэгтэй. “Рио-Тинто” хойшлуулаад байвал бид үйлдвэрлэлээ зогсооё л доо, яагаад болохгүй гэж.МонголынМэдээСонин 2021 оны тавдугаар сарын 03. Даваа. №056 (5461)

Related Articles

Back to top button
error: Content is protected !!