Uncategorized

ТАЛИЙГААЧИЙН АР ГЭР: Манай гэр бүлийг гутаан доромжилсон Ж.Одгэрэлийг шүүхэд өгнө

ОБЕГ-ын харьяа Гал унтраах, аврах 63 дугаар ангийн албан хаагч цахилгаанд цохиулж ам.иа а.лдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбоотойгоор талийгаачийн эхнэр Т.Одгэрэл “Нөхөр минь цахилгаанд цохиулж ам.иа а.лдсан хэрэгт 63 дугаар ангийн удирдлагууд буруутай. Тэд нөхрийг минь албан бус ажилд явуулснаас болж ам.иа а.лдсан” гэж мэдэгдсэн. Мөн “Онцгой байдлынхан талийгаачийн ар гэрийнхэнтэй мөнгөөр тохиролцох санал тавьсан, ар гэрийнхэн нь түүнийг нь зөвшөөрсөн” гэх агуулгатай мэдэгдэл хийсэн. Тэгвэл Т.Одгэрэлийн энэ мэдэгдэлд талийгаачийн ар гэрийнхэн тайлбар хийлээ. Талийгаачийн төрсөн ах Мөнх-Эрдэнэ “Бид мэдэгдэл хийхгүй бол үнэхээр болохгүй боллоо. Биднийг до.ромжилсон, бидэн рүү дайрсан асуудал сошиал орчинд хү.чээ авч байна. Аав, ээж, ах дүү нар цөмөөрөө хүнд байдалд байгаа. Хүнээ а.лдсан хүмүүст хэцүү байгааг ойлгоосой гэж хүсэж байна. Ж.Одгэрэл гэх энэ эмэгтэйтэй бид өмнө нь огт уулзаж байгаагүй. Дүүгээ өнгөрснийг мэдсэн тэр өдөр л анх харсан. Гэтэл одоо бид бүгдийг үнэхээр хэцүү байдалд оруулж байна. Анх цогцос таниулах явцад өөрийг нь утасдаж дуудсан. Дүүгийн минь найз охин л гэж ойлгож байлаа. Цогцос таних ажиллагаанд орох үед бид ороод, тойрч хараад л гарсан. Гэтэл ил задгай байсан мэтээр, бүтэн биеэр нь харсан мэтээр ярьж, талийгаачийн цогцсыг юу ч үгүй хуйхлагдсан байсан мэтээр мэдээлэл тарааж, настай аав, ээжийн минь сэтгэлзүйг хүнд байдалд оруулж байна. Аав ээж минь жирийн нэг малчин, нутаг орондоо нэр хүнд сайтай хүмүүс. Гэтэл өнөөдөр хүүгээ яаж на.с ба.рсан, ямар байдалтай байсныг нь Ж.Одгэрэлийн тарааж байгаагаар сонсоод шоконд орж байна. На.с ба.рсных нь маргааш өглөөнөөс л сошиалаар янз бүрийн мэдээлэл тарааж байна. Уг нь талийгаачийн на.с ба.рсных нь дараа би түүнтэй уулзаад манай гэрт оч, бид нартай ойр бай гэж гэртээ хүртэл дагуулж очсон. Гэтэл одоо эргээд бид нарыг байж боломгүйгээр гүтгэж байна” гэлээ.Цахилгаанд цохиулж амиа алдсан талийгаачийн Нагац ах “Ийм зүйл болсонд үнэхээр харамсаж байгаа. Арванхоёрдугаар сарын 3-ныг хүртэл бид манай дүүгийн эхнэр гэх энэ хүнийг мэдэхгүй явсан. Дүү маань найз охинтой болсноо ээждээ хэлж байсан юм шиг байна лээ. Талийгаачийг минь хайрлаж байсан охин юм байлгүй гээд нээлттэй харилцаа үүсгэх гэсэн ч байж боломгүйгээр гүтгэж байна. Судлаад үзэхээр интернэтээр ямар нэг сенсац үүсгэж явсан хүүхэн байна лээ. Хүүхэд нь зулбасан, найз залуу нь зодсон гэх мэт мэдээлэл тарааж явсан юм билээ. Бид түүнийг хуулийн байгууллагаар шалгуулна. Бүх асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж эцэслэгдэнэ. Бид өмгөөлөгч авсан. Бид аргагүйн эрхэнд л ингэж мэдэгдэл хийх боллоо. Уг нь бол дүүгийнхээ буяны ажлыг хийх их ажилтай байлаа” гэсэн юм.Амь хохирогчийн өмгөөлөгч н.Оюунцэцэг “Хэрэг бүртгэлийн шатанд явж байгаа. Үүнтэй холбоотойгоор нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Бидний зүгээс хяналт, шаардлага тавиад оролцож байгаа. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан нөлөөлсөн, хэргийг хаах гэсэн нөхцөл байдал одоогоор байхгүй. Амь хохирогчийн амь хохирсон хэрэг, осолтой холбоотойгоор дүгнэлтүүд гарч байж хэнийг буруутгах вэ гэдэг нь тодорхой болно. Урьдчилж бид хэн нэгнийг буруутгах аргагүй. Цагдаагийн байгууллага шударгаар хэргийг шалгана гэж бид итгэж байгаа. Т.Одгэрэл гэдэг хүний зүгээс “Энэ хэрэг дээр ар гэр нь мөнгө төгрөг авсан” гэх мэдээллийг тарааж байгааг бид албан ёсоор няцааж байна. Ар гэрийнхнийх нь хувьд тийм зүйл байхгүй. Онцгой байдлын албан зүгээс ч бидэнд мөнгө төгрөг амласан зүйл байхгүй. Оршуулгын зардлыг гаргахаас бусад байдлаар бид харилцаа тогтоогоогүй. Нэмж хэлэхэд, Т.Одгэрэл гэх энэ бүсгүй өмнө нь жирэмслэх боломжгүй болсон гэх мэдээлэл хийж байсан юм байна лээ. Гэтэл одоо жирэмсэн гээд байгаад нь амь хохирогчийн ар гэрийнхэн эргэлзэж байгаа” гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!