Uncategorized

Г.Баасан: Авлигачдад хо.рих я.л оноож, хөрөнгийг нь хуу хураах ёстой

АТГ-ын дэргэдэх тав дахь Олон нийтийн зөвлөлийн гишүүн Г.Баасантай цөөн хором ярилцлаа.-АТГ ХААГДМАЛ БОЛСОНТОЙ САНАЛ НЭГДЭЖ БАЙНА-Та өмнө нь Олон нийтийн зөвлөлийн дарга байсан. Одоо гишүүн болсон гэж сонссон. Олон нийтийн зөвлөл ямар үр дүнтэй ажиллаж байна вэ?-Миний хувьд АТГ-н дэргэдэх дөрөв дэх Олон нийтийн зөвлөлийг удирдаж ажиллаж байсан. Одоо тав дахь Олон нийтийн зөвлөлд гишүүнээр ажиллаж байна. Ерөнхийлөгч томилдог. Өмнөх олон нийтийн зөвлөл 110 үнэгүй утас ажилуулдаг болгосон. АТГ айдсын газар байсан. Хүмүүс тийшээ зүглэхээс айдаг байсан. Одоо бол очоод дуу хоолойгоо нэгтгээд, хүчээ нэгтгэе гэдэг хандлагыг нийтэд бий болгож чадсан. АТГ-ын дэргэд Олон нийтийн зөвлөл ажиллаж эхлэхээс өмнө очсон иргэдийг цүнхийг нь хураадаг, утас, үнэмлэх, регисртийн дугаар гээд бүгдийг нь авдаг байсныг таслан зогсоосон. Өргөдлөө бариад очсон хэн ч ямар нэг зүйлээ хураалгахгүйгээр уулзах хүнтэйгээ уулздаг болсон.Мөн авлигын хэргийг шалгах нөхцлийг бүрдүүлэх ёстой. Манай АТГ-т очсон өргөдлийг тавхан хоногийн хугацаанд авилга мөн үү биш үү гэдгийг шалгадаг байсан. Тиймээс Олон нийтийн зөвлөл авлигын гомдлыг 14 хоногт шалган тогтоодог болгож, хугацааг нь уртасгасан. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаанд дорвитой нөлөөлсөн. Тиймээс ч 2019 оноос хойш АТГ-т өгдөг өргөдлийн тоо 6.5 дахин ихэссэн байна. Дараа нь авлигын асуудлыг иргэд байнга очдог дөрвөн цэгийн үйлчилгээнд хүргэсэн. Энэ үйл ажиллагаа цаашид үргэлжлэх эсэхийг сайн мэдэхгүй байна.АТГ ажлаа хэр сайн хийж чадаж байна вэ?-Аливаа институти ажлаа сайн хийх гол нөхцөл бол батлагдсан хууль. Авлигаас ангижирна гэвэл хуулийнхаа тогтолцоог сайн болгох хэрэгтэй. Дээрээс нь төрийн тогтолцоо авлигаас ангид байх ёстой. Ерөнхий сайд хэлсэн. Авлига бол нэг байгууллага, хэсэг хүмүүсийн ажил биш. Нийгмийн цогц асуудал гэж. Ерөнхийлөгч бас монгол өрх, төр, улс авлигагүй байхын тулд цогц арга хэмжээ авах ёстой гэсэн. Энэ бол туйлын үнэн юм. Тиймээс бүх иргэд, өрх гэр, бүх хүний хандлагын асуудал. Энэ ярьж байгаа нь төрийн бодлогод орж ирж байгаа нь сайшаалтай. Ярих, хууль батлах нэг хэрэг. Түүнийгээ хэрэгжүүлээд, бодит хөрсөнд буулгана гэдэг хоёр дахь хэрэг. Бүгдээрээ тал талаасаа хөдөлмөрлөх ёстой.-АТГ хэдэн жилийн өмнө дарга нар нь гарч ирээд хэвлэлийнхэнд нээлттэй мэдээлэл өгдөг байлаа. Гэтэл одоо улам бүр хаалттай болж байна?-Манай өмнөх олон нийтийн зөвлөл шаардлагатай бол сард бараг 4-5 удаа хэвлэлийн хурал хийдэг байсан. АТГ-ын зохих хэлтсүүд биднийг дагаад мэдээлэл өгдөг байлаа. Одоо бол зогссон байна. Олон улсын авлигын мэргэжилтнүүд хамгийн чухал зүйл бол ил тод мэдээлэл шүү гэж хэлж байна билээ. Ер нь мэдээлэлтэй байж энэ эрин зуунд амьдарна. Тиймээс мэдээлэл хаагдмал болсонтой санал нэг байна. Төр засгийн шийдвэр гарч, ил тод бай гээд олон улсын эрдэмтэд зөвлөөд байна. АТГ ажил, арга барилдаа өөрчлөлт оруулах байх гэж найдаж байна.-Авлигын эсрэг хууль, тэдэнд оноох хариуцлага хөнгөдөөд байна гэж олон нийт маш хүчтэй шүүмжилж байна. Та санал нэгдэх үү?Эрүүгийн хууль, Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуулиудад өөрчлөлт орох ёстой. Эрүүгийн хуулийн 22-р бүлэг дээр авлигын хэргийн ял хорих ял л байх ёстой. Хоёрдугаарт хөрөнгийг хуу хураах ёстой. Тэгж байж болохгүй юм байна, хортой юм гэдгийг авлигачид ойлгож, нийгэм татгалзана. Түүнээс биш торгодог, дарга болох эрхийг нь хасдаг шийтгэл авлигыг өөгшүүлж, дэмжиж байгаа үйлдэл мөн. Дараагийн асуудал бол авлигын хэргийг ганц мөрдөн байцаагч, прокурор, шүүгч шийдэж болохгүй. Том бүлэглэлийн асуудал байдаг учраас Олон нийтийн зөвлөлөөс санал оруулсан. Авлигын хэргийг бүрэлдэхүүнтэй комисс, прокурор, шүүх хянадаг болгох ёстой.-ЕРӨНХИЙЛӨГЧ ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙН ЖУРМЫГ ХААЛТТАЙ БОЛГОСОН–Одоо бол авлигачдыг хялбаршуулсан журмаар торгоод л явуулаад байна шүү дээ?-Манай баталсан хууль тэр. Монголын бүх иргэн хуулиа барина. Хуульд хялбаршуулж болно гэчихсэн ч бол та ч , би ч хуулиа барина. Тэгэхээр УИХ өөрөө сайн ажиллах ёстой. УИХ-д Авлигын эсрэг бүлэг байгуулсан байна. Хялбаршуулдаггүй, торгодоггүй, эрх хязгаарладаггүйхуультай болгохын тулд тал талаас хамтарч ажиллах ёстой болоод байна.Авлигачдынхаа толгойг илсэн хууль баталчихаад авлигатай тэмцэнэ гээд орилоод байгаа Засгийн газар байж болох уу?-Ам ажил хоёрын зөрүү. Амаараа бол маш сайхан яриад байна. Ажил дээрээ май чи, худлаа шүү л байна. Тэгэхээр ам, ажлаа ижилхэн болгох ёстой.-Та авлигын эсрэг нэлээд хүчтэй дуу хоолой болж дуугардаг байсан. Сүүлийн жилүүдэд нам гүм байх болов. Яагаад?-Цар тахал гэдэг зүйл ийм байдалд орууллаа шүү дээ. Миний хувьд одоо Олон нийтийн зөвлөлийн гишүүн. Цаашдаа ажиллаад явна. Олон нийтийн зөвлөлийн ажиллах журам гэж байдаг шүү. Тэр журмын Ерөнхийлөгч баталдаг. Дөрөв дэхь олон нийтийн зөвлөл олон талтай, нээлттэй журамтай байсан. Одоогийн журам хаагдмал байгаа. Тиймээс журмаас давж ажиллаж чадахгүй л дээ.-Авлигатай тэмцэх үйл ажиллагаа тухайн газрын даргаас шалтгаалах байх. З.Дашдаваа гэж хүн энэ газрыг удирдах хүн мөн болов уу?-З.Дашдаваа дарга бол өөрөө айхтар бохир нэргүй. Цагдаа, хууль хүчний байгууллагад ажиллаж байсан. Хүсэл зориг, энэ байгууллагыг удирдаад явна гэдэг итгэл байсан учраас сонгогдсон байх гэж харж байна. Хууль нь, хяналт нь сайн байвал та ч очоод ажиллаж чадна шүү дээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!