Uncategorized

С.ГАНБААТАР: РИО ТИНТОГИЙН ӨРИЙГ ТЭГЛЭСЭН НЬ Х.БАТТУЛГЫН ГАВЬЯА ШҮҮ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийсэн. Ингэхдээ Рио Тинтогийн зүгээс “Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн 34 хувийн эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлахаар болсон” гэдгийг мэдээлсэн.Тэгвэл уг асуудал дээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр “Рио Тинтогийн асуудал дээр Баянхонгорчууд яллаа. Баянхонгор нутгийн хүү тэнд тэмцэх нь чухал биш. Баянхонгор нутгаас гаралтай Ерөнхийлөгч Х.Баттулгын гавьяа шүү. Тамга барьсан хүн эх орныхоо төлөө байна гэдэг ямар гоё юм бэ.Өмнөх ерөнхийлөгч нар өөдгүй урвагч нар байсан. Би Рио Тинтотой тэмцэхээс илүү Рио Тинтогийн бууны нохой болсон Монголын эрх баригч нартай тэмцэх нь мах зулгаасан ядаргаатай ажил байсан юм. Баянхонгороос гаралтай Монгол улсын ерөнхийлөгч Монголынхоо төлөө байсан учраас Рио Тинто буулт хийж байгаа юм гэдгийг хэлмээр байна” гэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!