Uncategorized

Б.ЖАРГАЛСАЙХАН: Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ТООЖ ЮМ ЯРИХГҮЙ, АЙХ Ч ҮГҮЙ, АРД НЬ Ц.ЭЛБЭГДОРЖ БИЙ

“Буян”-гийн Жагаа буюу Б.Жаргалсайхан цаг үеийн асуудлаар ярижээ. Тэрбээр “Сүүлийн үед муусайн эрэгтэйчүүд гэж их ярьдаг болж. Эрэгтэй хүмүүсгүй бол энэ улс юу болох байсан бол? Хилийг эрчүүд л манаж байна, гал, усын аюул гэхээр эрчүүд л очиж байна. Эрэгтэйчүүд гэх хаягийн дор маш их доромжлол явж байна. Эрэгтэйчүүд хамгийн хүндийг нь үүрч явдаг.Эрэгтэйчүүд наанаа уйлаад байдаггүй, “зүрх” нь уйлдаг. Эрэгтэйчүүдийг тэр телевизийн хөтлөгч эмэгтэй доош нь хийхээр нь залруулсан. Хариуд нь “Ингэж болохгүй. Монголд эрэгтэй, эмэгтэй эрх тэгш амьдардаг. Япон, Солонгосчууд бол эцгийн эрхэт ёстой. Монгол ээж хүн өглөө цайгаа чаначихаад дэлхийдээ өргөчихөөд, нөхөртөө дээжийг нь өгдөг нь зан заншил болохоос эмэгтэйчүүдийг гадуурхаж байгаа зүйл биш” гэж л хэлсэн. Сүүлийн үед залуучууд нэг нөхөр авснаа болиод дараагийн нөхрөө авч байна, ингэж болдоггүй юм гээд жишээ дурьдаад ярьсан. Тэр бол миний нэвтрүүлэгт орох ёсгүй сул дэл яриа байсан.П.Анужин гишүүн хэнтэй гэрлэсэн, хэнээс хүүхэдтэй болсон нь огт хамаагүй. Хүүхэд л бол хүүхэд. П.Анужин гишүүний хувьд надтай бус телевизтэй нь хариуцлага тооцох ёстой. П.Анужин гишүүнтэй тааралдсан, би тайлбарлаж хэлсэн, уучлаарай гэж хэлсэн. Хүний амьдралд салах нийлэх асуудал зөндөө л бий. Д.Мөнх-Эрдэнэ надаас мөнгө авах гээд байгаа юм уу, айлгах гээд байгаа юм уу ойлгохгүй байна. Нэг лайв хийгээд, доромжилхоос чинь айхгүй шүү. Хүнийг доромжилсон, төөрөгдүүлсэн юм яриад байж болохгүй ээ. Д.Мөнх-Эрдэнийн ард Д.Сосорбарам, Ц.Элбэгдорж байгаа. Д.Сосорбарамтай хамаатан. Юм үзээгүй, ёс зүйгүй, боловсролгүй, төлөвшөөгүй нөхдүүд аятайхан байх хэрэгтэй. АН төрийн эрх барьж байхад Д.Мөнх-Эрдэнэ, Д.Сосорбарам нар их л идэж, уусан. Бусдад юу ч өгдөггүй, өөрсдөө хулгай хийх гээд л гүйдэг. Д.Мөнх-Эрдэнэтэй тоож юм ярихгүй, мэдрэл нь муудчихсан хүн” гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!