Uncategorized

Албаны дарга, ардын хүү хоёр үндсэн хуулиар олгогдсон ижил эрхтэй ч өөр үнэлэмжтэй байдаг жишээ энэ

Ажил үүргээ гүйцэтгэж яваад тогонд цохиулж амь на.саа а.лдсан онцгой байдлын албан хаагчийн алгын чинээ жирэмсэн эхнэр цагдаагийн байгууллагын үүдэнд өлсгөлөн зарлаж байна. Худалд я.лагдах гээд цөхрөнгөө барсан хөөрхий бүсгүйн нөхөр үүрэгт ажлаасаа буусан хойно тасгийн даргынхаа албан бус зараалаар өөр ажил гүйцэтгэж яваад амь на.саа а.лдсан юм байна. Энэ хэрвээ үнэн бол онцгой байдлын албаны дарга нар түүний ү.хэлд буруутай. Талийгаачтай хамт явсан албан хаагчаар нь өөрийн буруугаас буюу хөлстэй малгайтайгаа тогонд хүрч амь на.саа а.лдсан хэмээн хү.чээр мэдүүлэг өгүүлсэн гэнэ.Онцгой байдлын албаныхан тэр нэг даргыгаа, байгууллагын нэр төрөө унагахгүйн тулд талийгаач аврагч залуу бараг л өөрийн дураараа хүрч очоод тийм эрсдэлтэй ажил хийсэн, магадгүй ар.хи уусан байсан гэдэг шалтгаан хүртэл гаргахаар ажиллаж байгаа бололтой. Албаны дарга, ардын хүү хоёр үндсэн хуулиар олгогдсон ижил эрхтэй ч өөр үнэлэмжтэй байдаг жишээ энэ. Ер нь хурган даргаас эхлээд хуулийн сайд нь хүртэл албан хаагчдыг үүрэгт бус ажилд явуулдаг паразитуудыг эсэргүүцэж энэ эмэгтэйг дэмжиж дуу хоолойгоо өргөцгөө. Ахын дүү ийм ялзарсан системийн эсрэг зоригтой тэмцэж байгаа нь сайн хэдий ч хэвлий дэхь үрээ, биеэ бодоорой. Өөрийгөө хайрлаарай. Энэ төр чамайг хайрлахгүй шүү

Related Articles

Back to top button
error: Content is protected !!