Uncategorized

ШУУРХАЙ:Оюутолгой төслийн 34 хувийг Монголчууд үнэгүй эзэмших боллоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Рио тинто болон Туркойз хилл компанийн гүйцэтгэх удирдлагаас Ерөнхий сайд нэр дээр хандан таван санал бүхий албан бичиг илгээсэн.Нэгдүгээрт, Оюу толгойн төслийн 34 хувьд ноогдох 2.4 тэрбум ам.долларын зээлийг 100 хувь тэглэж байна. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй. Үндсэндээ 34 хувийг Монголын ард түмэн үнэгүй авч байна гэсэн агуулгатай.Хоёрдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг энэ захидал илгээсэн өдрөөр цуцалж дуусгавар болгож байна.Гуравдугаарт, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн зарцуулагдсан дүнд Засгийн газар хөндлөнгийн аудит оруулах хэрэв зөрүү үүсвэл хариуцаж төлөхөд бэлэн буйгаа илэрхийлсэн.Дөрөвдүгээрт, Гүний уурхайг 2023 оны нэгдүгээр хагаст ашиглалтад оруулахаар тооцож буй. Энэ хүртэлх хөрөнгийг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцна.Тавдугаарт, байгаль орчин, эрчим хүчний салбарт хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Мөн УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлсэн гэлээ. Гүний уурхайг ашиглалтад оруулах асуудал ажлын хэсгийн түвшинд шийдэгдвэл 2022 оны нэгдүгээр улиралд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн байна гэсэн захидлыг илгээсэн.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!