Uncategorized

Р.Эмүжин: ! Шүүх Мөнх-Эрдэнийг Заавал хорих ёстой юм шиг л авирлаж байна. Нээрэн монголчууд үг хэлэх эрхтэй юү? Одоо болж буй шүүх хурал үүнд хариу өгнө, харъя, хамгийн анхдагч бөгөөд энгийн эрхээ бид эдэлж болох уу?

Мөнх-Эрдэнэ хэн ч биш байж болноо, ҮНЭНЭЭР ЦАНГАСАН НИЙГМЭЭ ЯАХ УУ? НЭГ Л ӨДӨР ТЭСЭРНЭ ШҮҮ!

Д.Мөнх-Эрдэнэ: Миний амьдралыг шийдэх гэж байгаа учраас хавтаст хэрэгтэйгээ танилцмаар байна!

Мөнх-Эрдэнэд алдаа ч бий, оноо ч бий. Нийгэмд тодорхой асуудлуудыг дуулиантайгаар гарган тавьж, дуу чимээ өгч явдаг түүний бичлэгийг 1.4 сая хүн үзсэн тохиолдол ч байдаг. Тэгэх тусмаа тэр хүчтэй болж байв, тэгэх тусмаа эвдэрч байв. Эвгүй үг хэллэг их хэрэглэх тусам, этгээд араншин харуулах тусам лайвыг нь үзэгчдийн тоо эрс нэмэгдсэн гэж хэлж болно. Энэ бол манай нийгмийн, өнөөдрийн бидний үнэн дүр төрх. Зарим тохиолдолд юу яриад, ямар шүгэл үлээгээд байгааг, ямар үнэний араас яваад байгааг нь анзааран сонсохоосоо илүү, Мөнх-Эрдэнийн аашилж аяглаж байгааг харах гэж түүний лайвын өмнө бөөнөөрөө шавж байв. Үүнийг ч тэр өөрөө анзаарсан, тиймээс ҮНЭН-ийг амьдруулахын тулд өөрийгөө, үүрээ эвдэн ар, араас нь лайвдсан. Хэрэв Мөнх-Эрдэнэ хурц тод араншин гаргаагүй бол хүмүүс тэр олноороо лайвыг нь үзэх байсан уу? Эргэлзээтэй шүү, энэ бас үнэн. Гэтэл нөгөө Мөнх-Эрдэнэ маань хамгийн сүүлд Нямдорж болон түүний хүү Анхбаяртай холбоотой лайв хийснээсээ хойш гурав дахин баригдав, суллагдав, дахин баригдав. Өнөөдөр түүний шүүх хурал болж байна. Эрүүгийн хуулийн 22.1, 24.1, 25.1 гэсэн зүйл заалтаар түүнд ял оноох гэж байна. Албан тушаалаа урвуулан ашигласан гэхчлэн шалтгаанууд энд бий. Гүүглдээд Эрүүгийн хуулийн энэ гуравхан заалтыг уншаад үзээрэй. Албан тушаал, авлигын асуудал байгаа бол, тэр үнэхээр шүгэл үлээснээс өөрөөр буруутай юм бол шүүх хурал ил тод болох ёстой. Ард нь дахиад тэрбумын хэрэгтнүүд, нэр нь тодорхой авилгачид эрх чөлөөтэй эрдэж явахад энэ залуу яагаад завхарсан шүүхийн ялзарсан араанд зуугдав гэдэг асуулт заавал гарч ирнэ. Хоригдож байсан учраас хавтаст хэрэгтэйгээ танилцаж амжаагүй, уншиж танилцах хугацаа олгоно уу гэж Мөнх-Эрдэнэ хэлээд барсангүй, шүүх хурал үргэлжилж байна. За тэгвэл Хөх хотод консул байх үеийн мөнгө төгрөгтэй холбоотой асуудал байгаа бол эдийн засгийн мэдлэгтэй өмгөөлөгч авъя гэж Мөнх-Эрдэнэ саналаа хэлэв, бас л шүүгчид хүлээж авсангүй, шүүх хурал үргэлжилж байна. Мөнх-Эрдэнэ миний амьдралыг шийдэх гэж байгаа учраас өмгөөлөгч нэмж авмаар байна гэсэн боловч мөн л хариу байдаггүй ээ, шүүх хурал үргэлжилсээр л байна. Өмгөөлөгч нь Мөнх-Эрдэнэтэй холбоотой 82 сая төгрөгийг шүүхийн дансанд байршуулаад батлан даалтанд гаргах санал хэлсэн боловч бас л хана мөргөж байх шиг байна. Эцэст нь Мөнх-Эрдэнэ өмгөөлөгчөөсөө татгалзлаа. Гэсэн ч шүүх хурал үргэлжлэх янзтай. Заавал хорих ёстой юм шиг л авирлаж байна. Тийм ээ, түүнд алдаа бий, гэвч оносон, онохдоо сэдэв хөндөж, өөрчлөлт эхлүүлэх дохио өгсөн нь илүү олон бий. Алдааны хувьд бол заавал арзалзуулж, алиатуулж байж бөөнөөрөө лайв үздэг бидэнд ч буруу бий. Уг нь ҮНЭН өөрөө алиалагчийн хувцасгүй, гоёлын шаахайгүй, асман авиргүй байх учиртай юм, гэтэл ҮНЭН-ийг ааш араншин, хараал ерөөл, хар хандлагаар хачирлахгүй л бол бид анзаарч тоохоо больсонд бас асуудал бий. Гэхдээ түүний алдаа, оноог эс тооцон өнөөдөр Д.Мөнх-Эрдэнэ гэдэг хүн ямар нэгэн байдлаар Монголд үг хэлэх эрх, монголчуудад авилгачдын эсрэг, эрх баригчдыг сөрөн тэмцэх эрх үлдсэн үгүйг хэмжих хэмжүүр болчихоод байна. Тиймээс яг одоо Мөнх-Эрдэнийг бус, бидний үг хэлэх эрхийг шүүж буй юм. Үг хэлэх эрхийг нь давж гарсан, заавал ял оноох гэмт хэрэг үйлдсэн юм бол, түүнийг нь бас сонсмоор байна. Тэгээд 82 сая төгрөг ба түүнээс дээш үнийн дүнтэй луйвар хийсэн, авилга өгсөн, авсан бүх хүнийг адилхан барьж хоръё. Тийм биш бол Мөнх-Эрдэнийн хэрэг яах аргагүй үг хэлэх эрхээр л хэмжигдээд байгаа юм даа. Нээрэн монголчууд үг хэлэх эрхтэй юү? Одоо болж буй шүүх хурал үүнд хариу өгнө, харъя, хамгийн анхдагч бөгөөд энгийн эрхээ бид эдэлж болох уу? See less
Р.Эмүжин: Мөнх-Эрдэнэ хэн ч биш байж болноо, ҮНЭНЭЭР ЦАНГАСАН НИЙГМЭЭ ЯАХ УУ? НЭГ Л ӨДӨР ТЭСЭРНЭ ШҮҮ! Мөнх-Эрдэнэ хэн ч биш байж болно оо, үнэнээр цангасан нийгмээ яах уу…За энэ нөхөр лайв хийдэг болсоор сар гаруй хугацаа өнгөрчээ. Сошиалын бид чинь нэг л өдөр ийм нэгэн одтой болчихсон. Тэр маань дуулахгүй бүжиглэхгүй, тэгсэн хэрнээ дагагчдыг бол солиоруулж өгсөн дөө. Үзэгчдийнх нь тоо 400-600 мянгад дөхсөн. Эхлээд түүнийг хүмүүс зүгээр л анзаарсан. Дараа нь дагаж эхэлсэн. Тэгээд дэмжих болсон. Харин нөгөө талаас нь Мөнх-Эрдэнийн ард Элбэгээ байгаа гэсэн хардалт тараасан, гэвч хүмүүс үзэн яддаг Элбэгээгээ ч үл тоон, үзсээр л байсан. Удаад нь Хөх хотод консул байхдаа машины наймаа хийсэн гэж бөөн бөөнөөрөө мэдээлсэн, гэвч иргэд Мөнх-Эрдэнийн лайвд гүн донтсон хэвээрээ үргэлжилсэн. Дахиад сүүлд нь консул байхдаа төрийн 115 сая төгрөгийг хууль бусаар үрэн таран хийсэн гэж цацсан, гэвч нөгөөх гайтай лайвын галзуу олон үзэгч Мөнх-Эрдэнийг орхисонгүй. Эцэст нь биеэ үнэлэгчтэй хамт байгаа яриаг нь олон нийтэд дэлгэлээ, энэ хүний лайвыг үздэггүй хүн хүртэл үзмээр санагдтал савлууллаа. Мань эр шатнаас түлхүүлсэн, шат дараалан шалгуулсан, гэхдээ лайвдсаар л…ёстой тавилан юм даа.Үзэгчдийнх нь тоо тогтмол өссөөр, цаашдаа бүр өсөх нь тодорхой болчихлоо. Эндээс юу харагдаж байна вэ? Мөнх-Эрдэнэ гэж энэ мөндөл шиг нөхөрт монголчууд тэгтлээ хайртай болоо юу? Үгүй дээ, тэр үнэн яриад байгаад л учир байгаа юм. Үнэнд л ингэтлээ дурлаж, үнэнийг эрж, үнэн хэмээгчид соронз мэт татагдаж байгаа юм. Үнэн тийм л ховор, тийм л чухал, тийм л үнэ цэнэтэй байна гэсэн үг. Үнэнээр ангаж цангасан нийгэм, улс орон гэдэг чинь энэ. АН-ынхныг ангайтал хоорондоо алалцаж байх зуур энэ нөхөр бараг ганцаараа сөрөг хүчний үүрэг гүйцэтгэн, үглэж дуулсан байх шүү. Гэтэл яав, энэ мөндөл шиг нөхрийг нөгөө том тарваганууд нь барьж хорьчихоод балбаж занчина гэнэ ээ. Хэрэг үүсгээд, хэзээ мөдгүй ачих нь. Гэхдээ анзаараарай. Мөнх-Эрдэнийн консул байхдаа хийсэн наймаа, үрсэн гэх мөнгө, холбогдсон гэх биеэ үнэлэгчийн тухай дуу дуугаа авалцан гал асааж, гараа хөнжилд нь дүрсэн хэвлэл, сайт, сэтгүүлчдийг ажиглаарай. Тэд Улсын циркийн хувьчлалын тухай дуугарч байгаагүйг санаарай. Нөгөө талд нь Мөнх-Эрдэнийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өглөө 10:00 цагт АТГ-т өөрийн биеэр өргөдөл өгч шалгуулна гэсэн Х.Баттулга, Д Сумъяабазар, түүний дүү Д.Дагвадорж, Ц.Нямдорж, түүний хүү Н.Анхбаяр, Л.Оюун-Эрдэнийн ах хэро Баатар, Х.Нямбаатар…бүгдийнх нь тухай Мөнх-Эрдэнэ лайвдаж байсан…түүний зарласан 12 дугаар сарын 20 хүртэл наймхан хоног үлдлээ. Харин түүнээс өмнө Мөнх-Эрдэнийг хэн ч биш болгох ажиллагаа айхтар хүчтэй өрнөж байна.Өнөө хэлхээтэй хэдэн хэвлэл сайтынхан чинь хэнийх нь талд хийрхээд үйлчилж явааг, хэрхэн хэлбэлзэж байгааг ч бас хараарай. Өнөөдрийн Монгол Улс эрх баригчид болон эгэл ард гэж хоёр хуваагдчихаад, дунд нь Мөнх-Эрдэнийн лайв байтугай ангал үүсчихээд байгаа нь энэ шүү дээ. Энэ бүхэн ямартай ч нэг тийшээ шийдэгдэнэ, магадгүй Мөнх-Эрдэнэ зохиол ёсоор хоригдох биз, тэгээд Ундармаа, Хаянхярваа хоёроос хэд дахин хүнд ял авах байх…гэвч юу гээч? Мөнх-Эрдэнэ хэн ч биш болж болно оо, үнэн харин үнэ цэнэтэй хэвээр үлдэнэ. Үнэнээр, шударга ёсоор цангасан нийгэм нэг л өдөр тэсэрнэ шүү. Тэртэй тэргүй улс төрийн үхдэл болсон Элбэгээгээр жигшүүлээд ч, Ми.Энхболдоор айлгаад ч, үндэсний үзлээр сэдрээгээд ч нэмэргүй болох цаг ирнэ. Тэр хүртэл хэдэн хүнийг хэрхэн хорихыг хэн ч таашгүй…энэ чинь л нөгөө миний ад болоод л үглээд байгаа ангалд унаж буй ардчилал, араатан шинжийн да.рангуйлал гэж байгаа юм даа. Ерөнхий сайд асан А.Амарын “Хэн нь монгол, хэн нь гадных болохыг ялгахаа байв, аль нь үнэн, аль нь худал болохыг мэдэхээ болив…” гэж харуусан хэлсэн тэр цаг үе чинь царайгаа ингэж л харуулдаг ажээ…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!