Uncategorized

Б.Жаргалсайхан: Анужин ян.хан бие ээ үнэлэгчийн газраас ирсэн

“Буян”-гийн Жагаа буюу Б.Жаргалсайхан хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр УИХ-ын гишүүн П.Анужингийн хувийн амьдралын тухай ам нээсэн нь тухайн үед олныг талцуулж, түүнийг нэг хэсэгтээ л анхаарлын төвд оруулсан билээ.Тухайн дуулиан намжиж байтал, УИХ-ын гишүүн П.Анужин Б.Жаргалсайханыг хуулийн байгууллагад өгч, шалгуулж байгаа тухайгаа мэдэгдэв.Тодруулбал: “Б. Жаргалсайхан гэдэг хүнийг цагдаад өгч, миний хүүхдүүдийн талаар хэлсэн үг бүхнээ нотлохыг шаардсан. Нотолж чадаагүй. Хүүхдүүдийг үндэслэлгүй гүтгэсэн нь тогтоогдсон. Тэр я.л.лагдагчаар татагдсан. Энэ хэрэг асар удаашралтай явж буй ч би Монгол Улсын иргэн, ээж, эмэгтэй хүний хувьд шүүхийн шударга шийдвэрийг тэвчээртэй хүлээж байна” хэмээсэн байдаг.Бид цаг үеийн асуудлаар П.Анужинтай холбогдож тодруулга авах гэтэл тэрбээр татгалзсан юм. Харин Б.Жаргалсайхан өөрийн байр суурийг ийн илэрхийллээ.-УИХ-ЫН ГИШҮҮН ГЭХЭЭР БУСДЫГ ДАЙРЧ, ДО.РОМЖЛООД БАЙЖ БОЛДОГ ЮМ УУ УИХ-ын гишүүн П.Анужин таныг хуулийн байгууллагад өгч, шалгуулж байгаа тухайгаа цахим хуудсандаа бичсэн байсан?-Хандвал хандана л биз. Би ямар түүнийг доромжилсон биш.-Телевизийн нэвтрүүлгийн үеэр таны хэлсэн зүйлс, хуулийн байгууллагад нотлогдохгүй байгаа гэсэн үнэн үү?-Мэдэхгүй байна. УИХ-ын гишүүн гэхээр бусдыг дайрч до.ромжлоод байж болдог юм уу. “Би мундаг” гээд дээрэлхээд байгаа юм уу.-Та П.Анужин гишүүнийг “Өөр эцгийн дөрвөн хүүхэдтэй” гэх зэргээр нэвтрүүлгийн үеэр ярьсан байсан шүү дээ?-Би мэдэхгүй байна. Ямар ч тийм асуудал байхгүй. Хүнийг тэгж гүжирдэн, гүтгэж болохгүй байх аа.–Хэрэг нь шүүх рүү шилжсэн гэж үнэн үү?-Надад ямар ч мэдээлэл ирээгүй. Мэдэхгүй.-Таныг цагдаа, шүүхийн байгууллагаас дуудаж, байцаалт мэдүүлэг аваагүй юм байна тийм үү?-Үгүй. Хүнийг тэгж гүтгэж болохгүй байх аа. Бодвол тэр телевизийн эвлүүлсэн бичлэгийг яриад байгаа юм байлгүй. Тэр гомдлоо телевиздээ л гаргадаг юм байгаа биз.Миний албан ёсны нэвтрүүлэгт П.Анужин гэж үг байхгүй шүү дээ. Нэвтрүүлэг эхлэхээс өмнө ярьсан зүйлийг эвлүүлсэн байсан.”http://monnews.life/wp-content/uploads/2021/12/7-9-300×131.jpg” alt=”” width=”300″ height=”131″ />НЭВТРҮҮЛГИЙН ЭХЭНД МААЗАРЧ ЯРЬСАН ЗҮЙЛИЙГ ЭФИРЭЭР ЦАЦ ГЭЖ БИ ХЭЛЭЭГҮЙ Нэвтрүүлгийн дүрс, таны яриаг эвлүүлсэн гэж хэлэх гээд байна уу?-Үгүй, тэгээд өөр юу байх юм бэ? Миний албан ёсны нэвтрүүлэгт тийм зүйл байхгүй байгаа биз дээ. Чи ч гэсэн үзчихээд л надаас асууж байгаа байлгүй. П.Анужинг хараад байхад их заргач, шимэгч хүн юм. УИХ-д дэвшиж болдог юм бол, буулгаж бас болдог шүү дээ. Нийт ард иргэд, охид эмэгтэйчүүдийн эрх, үүрэг ярих гэж парламентад орсноос өөрийнхөө эрх, үүргийг ярих гэж ороогүй байх.Хоёрт, би тэр нэвтрүүлгээр ярьсан зүйлийг эфирээр гарга гэж хэлээгүй. Тэр телевизийн хүмүүсээ шүүхэд өгдөг юм байгаа биз. Ер нь овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ. Тийм үү. Хувийн амьдралын дуулиан, шуугиан нь нүдний ил л байсан шүү дээ. Түүндээ хариуцлага хүлээсэн юм уу. Үгүй л биз дээ.Би сэтгүүлч бүсгүйтэй нэвтрүүлгийн албан ёсны бус цагаар ярилцсан. “Монголын эрчүүд шалчигнуур, хариуцлагагүй” гэсэн зүйл хэлсэн учраас л байр сууриа илэрхийлсэн. Монголын эрчүүд цагтаа дэлхийг эзэлж байсан. Эзэнт гүрэн байгуулж байлаа. Чиний аав, өвөө нар тийм муу улсууд байгаагүй шүү дээ. Түүнийг ойлгуулах гэж л ярьсан зүйлийг мушгин, гуйвуулж цацсан байна-Та тухайн нэвтрүүлэг хийсэн телевизийг хуулийн байгууллагад шалгуулсан уу?-Шалгуулаагүй. Тэрийг шалгуулж яах вэ дээ. Хэрвээ асуудал өөрөөр эргэвэл, шалгуулахаас өөр яах вэ. “Нэвтрүүлгийн албан ёсны бус яриаг оруулж болохгүй шүү” гэдгийг би тодорхой хэлсэн. Хүн чинь чөлөөт цагаараа маазраад, тоглоом хийж ярьдаг биз дээ.”http://monnews.life/wp-content/uploads/2021/12/пдд-300×202.jpg” alt=”” width=”300″ height=”202″ />АЛБАН ЁСНЫ НЭВТРҮҮЛГЭЭР ЯРИАГҮЙ ЗҮЙЛИЙГ БИ НОТЛОХ АЛБАГҮЙ-Таны маазарч ярьсан зүйлийг нэвтрүүлгийн багийнхан олон нийтэд цацсан гэж хэлээд байна уу?-Тэгэлгүй яах вэ. УИХ-ын гишүүн гэхээр л бусад руу дайрч, доромжилдог гэсэн зүйл байхгүй. Тийм данагар байж болохгүй байх аа.-Тухайн асуудлаас хойш та П.Анужин гишүүнтэй холбоо барьсан уу?-Ордонд нэг тааралдсан. Би өөрт нь ч хэлсэн. “Чамайг доош нь хийгээгүй. Би албан ёсны нэвтрүүлгээрээ яриагүй. Телевизийн нөхөд хандалт авах зорилгоор эвлүүлсэн зүйлээ олон нийтэд цацсан” гэдгийг нь хэлсэн. Телевизийнхэн ч гэсэн тийм байж болохгүй шүү дээ.Миний албан ёсны нэвтрүүлэг тэгж эхлээгүй байгаа биз дээ. Сэтгүүлч бүсгүй эрэгтэйчүүдийг доош нь хийгээд, жендэр яриад байхаар нь би “За боль оо. Эмэгтэй хүн гэхээрээ олон нөхөр солиод, олон эцгийн хүүхэд төрүүлээд байж болохгүй” гэсэн. Гадуур тийм хүүхнүүд зөндөө л байна. Залуучуудын амьдрал тогтвортой, үр хүүхдээ хайрладаг байгаасай гэж жишээ болгоод ярьсан. Заавал П.Анужин ч биш л дээ. П.Анужин цахим орчинд нэр төрөө алдчихсан шүү дээ. Өөрийнхөө асуудлыг надаар цэвэрлэх гээд ийм зүйл хийсэн байх.-П.Анужин гишүүний постноос харахад таныг нэвтрүүлгийн үеэр ярьсан зүйлийг нотолж чадахгүй байсан гэсэн шүү дээ?http://monnews.life/wp-content/uploads/2021/12/15-7-300×166.jpg” alt=”” width=”300″ height=”166″ />За, яршиг. Би түүнийг нотлох албагүй. Ямар би албан ёсны нэвтрүүлгээрээ тийм зүйл ярьсан биш. Тэр цацсан нэвтрүүлгийн хүмүүстэйгээ заргалдана биз. П.Анужингаас би айхгүй. Намайг айлгана гэж бодоод байх шиг байна. Эмэгтэй хүнтэй маргаад яах вэ гэж хараад л сууж байна. Хаа хүртэл явах нь вэ, харж л байя.П.Анужин тийм мундаг юм бол БНСУ-д 13 настай хүүхэд олон цаг зодуулж, дээрэлхүүлж байхад юу хийж байгаа юм. Яагаад өмөөрөхгүй, байгаа юм. УИХ-ын МАН-ын эмэгтэйчүүд над руу зорилготой дайраад байгааг би мэдэж байна.-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.УИХ-ын гишүүн П.Анужингийн нэхэмжлэлтэй, Б.Жаргалсайханд холбогдох “Бусдын нэр төрд халдах, гүтгэх” хэрэг өдгөө шүүхэд хянагдаж байгаа аж.http://monnews.life/wp-content/uploads/2021/12/6-8-300×174.jpg” alt=”” width=”300″ height=”174″ />

Related Articles

Back to top button
error: Content is protected !!