Uncategorized

Б.БОЛОР-ЭРДЭНЭ: ИРГЭН ТАНЫГ БИЧИГ АВЧИР ГЭЖ ШААРДСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХАРИУЦЛАГА ТООЦНО

Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Тоон гарын үсгийн тухай хуулиуд батлагдсанаар төрд байгаа мэдээллийг иргэнээс шаардахыг хориглож байгаа талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ мэдээллээ.Тэрбээр “Иргэдийг төрийн байгууллагууд хооронд явуулж, төрд байгаа мэдээллийг шаардахыг хуулиар хориглож байгаа. Иргэн танаас мэдээлэл шаардсан, бичиг авчир гэсэн төрийн албан хаагч хариуцлага хүлээх зохицуулалт хуульд орсон.Мөн уг хуулийн хүрээнд улс төрийн намын гишүүнчлэл, төрийн байгууллагын ажлын байрны мэдээлэл нээлттэй болж байгаа.Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хүрээнд иргэдийн мэдээллийг хамгаалах бөгөөд төрийн албан хаагч иргэний хэвийн мэдээлэлд халдсан бол тухайн иргэнд e-Mongolia системээс мэдэгдэл, гар утсанд нь зурвас очих гэх мэтээр мэдэгдэнэ. Хэрэв иргэн тухайн төрийн албан хаагчийг өөрийнх нь хувийн мэдээлэлд хандах эрхгүй гэж үзвэл e-Mongolia систем дээр гомдол гаргах эрхтэй. Үүнтэй холбоотой хөгжүүлэлт хэдийн хийгдээд бэлэн болсон байгаа” гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!