Uncategorized

БОЛСОН ЯВДАЛ: Хуучин хувцас хэрэглэлд чухам ямаршүү хар сүнс, хар эрчим хуримтлагдан хорогдсныг хэн ч таашгүй…

Гурван жилийн өмнө нагац ахын маань худ гэнэт зуурдаар өөд болов. ( зүрх нь хаагдсан ) Би тэр үед хотод орж ирээд удаагүй байлаа. Талийгаач ахтай сайхан харилцаатай , орж гарч, наадаж наргиж, идэж ууж явсан болохоор харуусал их төрж билээ. Ингээд 21 хоногт нь гандан хийдэд нэгэн том ном хуруулна гээд олон ламын өдрийн хоол хүнс хадаг яндар гээд зөндөөн эд зүйл гандан руу ачих хэрэг болоод миний машиныг гуйлаа. Би татгалзсангүй. Ингээд миний машины багааж зай ихтэй ( Toyoto Probox ) болохоор ихэнх эд юмсаа ачиж номоо хуруулчихаад буцаад хүргэж өглөө. Гэрт нь ирээд сууж байтал гэнэт ар шил рүү хэн нэгэн хүйтэн амьсгалаар үлээх шиг болоход нь цочин эргэж харвал хэнч алга. Ингээд нэг сонин жихүүдэс хүрээд байхаар нь тэднийхээс бушуухан явлаа. Тэр шөнө унтаж байтал талийгаач зүүдэнд орж ирлээ.Намайг гэр лүүгээ дагуулж ирснээ: Манайд нэг гадны хүн байгаа. Чи ороод хөөгөөд явуулаад өгөөч гэж гуйлаа. Гэрт нь ороод хартал хөх хурган дотортой торгон дээл өмссөн үсээ улаан шаргал өнгөөр будсан үзлийн муухай хачин төрхтэй нэг эмэгтэй сууж байснаа намайг харангуутаа муухай орилон над өмхий ханхлуулан дайрлаа. Санд мэнд зугатан гарч ирээд гэрлүүгээ гүйтэл араас талийгаач гүйцэж ирснээ: дүү минь чи энийг л хөөж өгч тус бол. Үр хүүхдээр минь оролдоод өнгөтэй өөдтэй бүхнийг минь харлуулан зовоож байна. Ахдаа тус болооч гэж уйлан хайлан гуйлаа. Би ч ах минь би барахгүй юм. Гэхдээ арга бодьё гэлээ . Ингээд өглөө нь босоод жаал бодож байгаад ерөөсөө л тэднийд очьё гээд очлоо. Гэрт нь ороод сууж байтал зүүн орны дээд талын авдар дээр яг шөнийн зүүдэнд орж ирсэн үзлийн муухай эмэгтэйн өмсөж байсан хурган дотортой торгон дээл эвхээстэй харагдав. Дөхөж очоод харвал гэнэт дотор жихүүдэс төрж өмхий ханхлах шиг боллоо. Ингээд талийгаачийн эхнэрт нь ( аймаар ааштай) хэллээ: эгчээ энэ таны дээл үү? тиймээ миний дээл. Юу гэж? – аан тийм үү. Танд энэ дээл ээл болохгүй ээ. Та бараг шатаасан нь дээр гэтэл: нэртэйгээр нь чи надад өгчих гээд хэлчээч. Худлаа бөө нтр гээд хүний юманд шунаад явна уу. Битгий хүний зовлон зүдгүүрээр ашиг хонжоо хайгаад бай чи. Ямар бөө нарыг мэдэхгүй биш. Худлаа ярьж хүний юмыг авахдаа л сайн. Тийм л их мундаг чадалтай бөө юм бол чи Зоригийг хэн алсныг хэлчих. Чадахгүй байж худлаа хүний сэтгэл зүйгээр тоглосон новшнууд гэж намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж аашиллаа.За тэгээд юу ч хэлж чадалгүй тэднийхээс гараад явж байтал том охин нь гудамны үзүүрт таарлаа. Мэнд мэдээд танайд байгаа хөх торгон дээлийг хэзээ авсан юм гэтэл: цагаан сарын өмнө л ээж аав хоёр маань Хархорин захаас авсан ш дээ. Их хямдхан байсан болохоор нь ээж аваад өмссөн юм гэж байна. Тэгэхээр нь би хэллээ. Танай аав урьд шөнө зүүдэнд орж ирээд энэ дээлийг шатаагаад өгөөч гэж надаас гуйсан юм гэтэл охины царай сонин болсноо: яанаа тйим үү. Аав нас бардаг өдрөө халамцуу ирээд тэр дээлийг дэрлэж унтаж байгаад өнгөрсөн ш дээ гэж байна. Ингээд би хэллээ: ахын дүү болж өгвөл ээждээ хэлээд тэр дээлийг шатаачихаараай. Тэр дээлнээс болж аав чинь өнгөрсөн юм байна лээ шүү гэлээ. Ингээд шууд ажил дээрээ ирээд байж байтал утас дуугарлаа. Хартал талийгаачийн эхнэр залгаж байна. Аваад ярьтал: өмхий луй.варчин минь юу гэж үр хүүхдийн минь сэтгэл санаагаар тоглоод байгаа н о в ш вэ. Битгий олон долоон юм солиороод бай. Хохь чинь шүү нтр гээд утасны цаанаас цохиж авах нь холгүй хашгичиж байна шүү. Оройхон гэртээ ирээд байж байтал талийгаач том охин надруу залгалаа.Өдөр орж ирээд таны хэлснийг хэлээд ээжтэйгээ муудалцаад бөөн юм боллоо. Би тэр дээлийг заавал шатаана гэсэн чинь ээж уурлаад авдаранд хийгээд цоожилчихсон,. Гэхдээ би аргалж байгаад шатаана аа л гэж байна. Ингээд хэд хоногийн дараа талийгаач дахин зүүдэнд орж ирээд: дүү минь манайд байгаа шулмыг хөөгөөд өгөөч. Үр хүүхдийг минь багалзуурдаж алах гээд байна гээд уйлан хайлан гуйгаад салахгүй дагаад байна гэж зүүдлэв. Маргааш нь яаралтай ажил гараад нутаг явлаа. 2 хоногийн дараа иртэл талийгаачийн том охин ( надтай таарч ярьдаг) унтаж байгаад гэнэт на.с ба.рсан гунигт мэдээ сонсов. Харуусахын дээдээр харуусаж гашуудахын дээдээр гашуудлаа. Ингээд ажил явдал нь дууссны дараахан талийгаач том охинтойгоо хамт зүүдэнд орж ирээд бас л өнөөх шулмыг хөөгөөд өгөөч гээд уйлан хайлан гуйж байна. Маргааш нь зориг шулуудан шууд яваад очлоо. Хүнээс мөнгө зээлээд авсан үнэнээс нь гурав дахин өндөр үнээр худалдан авч шатаая гэж бодоод мөнгөө халааслаад орлоо. Талийгаачийн эхнэр нь их л ядруухан царайтай дуу муутай сууж байна. Аяга цай уусны дараа нь яаж хэлэх вэ гээд халшираад сууж байтал эгч өөрөө авдарнаасаа баадантай дээл гаргаж ирээд над руу дөхүүллээ. Тэгээд: за дүү минь эгчийгээ уучлаарай. Ойрд шөнө болгон нэг эмэгтэй зүүдэнд орж ирээд багалзуур шахаад байна гэж зүүдлэх боллоо.Урьд шөнө арай л явчихсангүй. Чи наад дээлээ яахыгаа өөрөө мэд. Намайг энэ дээлийг авахад нөхөр маань жаахан дургүй байсан юм. Нүдэнд тусаад байхаар нь нэг ядруухан халамцуу залуугаас маш хямдхан авсан юм. Энэнээс л болж нөхөр хүүхэд минь өнгөрсөн юм шиг байна Чи аваад яв даа гэлээ. Ингээд эгчийг цуг явья гээд шууд аваад Эмээлтийн цаад руу хээр гарч байгаад түүдэг бадраан өнөөх дээлийг шатаав. Гэтэл нэг л сонин өмхий ханхалснаа сонин дуугараад шатаж байна. Үйлээ дууссаны дараа нь зам мөрөө буруулж олон уулзвар зам гарч гэрт нь ирлээ. Гэр орныг нь ариусгаж эгчийг сүүгээр шившиж тургилаа. Ингээд хэрвээ та зүүд нойр чинь эвгүй байвал над руу яриарай гээд тэднийхээс явав. Маргааш өглөө нь эгч залгаж байна- Эгч нь хачин сайхан амарлаа. Талийгаач хоёр маань зүүдэнд орж ирээд инээж хөөрч идэж уугаад явлаа гэж зүүдэллээ гэлээ. Би ч за за эгч минь биеэ сайн бодоорой. Гэрээ тойруулаад давс цацаж давсан хүрээ татаарай гэж хэллээ. Хэд хоногийн дараа талийгаач дахин зүүдэнд орж ирээд баярлалаа дүү минь. Ах нь дүүдээ хонь өгнө өө гэж байна.Ингээд хоёр хоногийн дараа нь Эмээлт орж ганц шөлний хонь авах санаатай очтол хуучны нэг анд маань хонь зараад зогсож байна. Ганц хонь зүсэлж аваад мөнгийг нь өгвөл: өө яахын яахын. Найз нь чамд бэлгэнд өгч байгаа юм гэлээ. Тэгэнгүүт гэнэт нөгөө талийгаач ах нь дүүдээ хонь өгнө өө гэж байсан нь санаанд орлоо. Ер нь хүний шуналыг өдөөсөн хуучин хувцас хэрэглэлд чухам ямаршүү хар сүнс хар эрчим хуримтлагдан хорогдсныг хэн ч таашгүй. Бусдад сургамж болгох үүднээс бас улаач хүний мэдэрсэн зүйлийг бүү үгүйсгээрэй гэх үүднээс бичлээ авах гээхийн ухаанаар хандаарай…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!