Uncategorized

Б.Бат-Эрдэнэ: Өмнө нь оноосон шийтгэлээр Э.Оюунболдыг дахиж шийтгэж болохгүй

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх Э.Оюунболд 2019 онд төрийн наадамд түрүүлж, улсын аварга цол хүртсэн. Гэвч наадмын дараа түүнээс допинг илэрсэн тул аварга цолыг нь хураан, барилдах эрхийг нь хоёр жилээр хассан билээ. Улмаар өнөө жил Хүй долоо худагт болсон барилдааны дараа түүнээс допинг дахин илэрсэн тул МҮБХ хэдхэн хоногийн хуралдан, барилдах эрхийг нь найман жилээр хасаад байгаа юм.

Хөдөлмөрийн баатар, Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нутгийн бөх, шавийнхаа талаар ийм байр суурь илэрхийллээ.Тэрбээр “МҮБХ 2021 оны хавар хуралдсан Цэцдийн зөвлөлийн хурлаараа барилдааны дүрмэнд өөрчлөлт оруулсан. Допингтой хатуу тэмцэхийн тулд “Допинг давтан хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг найман жилээр хасна” гэж дүрмэндээ тусгасан. Тэгж би дуулсан. Гэхдээ үүнийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Баяр наадмын тухай хууль, Биеийн тамир, спортын тухай хууль болон бусад хуульд нийцүүлэх шаардлагатай гэж би хувьдаа бодож байгаа. Мэдээж бид допингтой тэмцэх ёстой.Нөгөө талдаа хууль зүйн шинжлэх ухаан талаас нь авч үзвэл, ял шийтгэлийг давхардуулан оногдуулж болохгүй. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулбал, хүний нөхцлийг дордуулах шийтгэлийг оногдуулж болохгүй. Гэх мэт хэд хэдэн зарчим бий. Энэ бүхнийг авч үзэх байх.Миний санахад, Э.Оюунболд хэдэн оны билээ улсын наадамд түрүүлсэн. Гэвч допинг илэрсэн гээд тухайн мөрдөгдөж байсан хуулийн дагуу нэг бил үү хоёр жилээр барилдах эрхээ хасуулсан. Үргэлжлүүлээд цолыг нь хураасан. Үүний дараа энэ жилийн барилдааны дараа допинг илэрсэн гэж ойлгосон. Үүнд нь зохих шийтгэлийг оногдуулах нь мэдээжийн асуудал. Гэхдээ өмнө нь оноосон шийтгэлийг дахин давхардуулан шийтгэж буй нь чухам хэр зохистой юм бол. Тэгж болохгүй. Энэ бүхнийг харгалзах байх гэж бодож байна.

Багшийн хувьд үр хүүхдээсээ ялгаагүй сэтгэл дотроо өмөлздөг. Улсын наадамд түрүүлснийх нь дараа допинг илэрлээ гэхэд үнэхээр дотор харанхуйлаад явчихсан. Маш хүнд цохилтод орсон. Багшийн хувьд хэлэхэд, Э.Оюунболд байгалиас заяасан өгөгдөл, өөрийнх нь бяр тэнхээ, барилдааны мэдрэмж, хэнээс ч гуйхааргүй. Ямар ч нэмэгдэл хэрэглэхээргүй бөх гэж Э.Оюунболд шавийгаа ойлгодог. Өнөөдөр ийм хүнд нөхцөлд одоо юу хэлэх вэ.МҮБХ, холбогдох байгууллагууд шат шатандаа хууль зүйн нарийн үүднээс авч үзэх байлгүй дээ. Би Монголын жирийн нэг иргэн, жирийн монгол бөх хүн. Тохож болох бүх муу юмыг миний нуруун дээр тохож байгаа. Гэхдээ олон хүн биш. Цөөн хэдхэн хүн бий. Цаг хугацаа харуулах байх. Миний ард түмэн надад итгэдэг, намайг хайрладаг. Зөв явахыг хичээн, өнөөдөр 57 нас хүрч хүн, би” гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!