Uncategorized

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЦАЛИНГААСАА ДАВСАН ТАНСАГ ХЭРЭГЛЭЭТЭЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХӨРӨНГӨӨ НОТОЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХУРААЖ АВДАГ ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙНЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021”-д оролцож, үг хэллээ.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:Авлигын гэмт хэрэгт холбогдсон хүн буцаад 4-5 жилийн дараа дарга болдгийг зогсоох хэрэгтэй.Тэрбум төгрөгийн авлигал авсан хүн 100 саяын торгууль төлөөд, ялаас мултардаг байдлыг өөрчлөх хэрэгтэй. Ялын бодлогыг чангатгах хэрэгтэй. Сингапурын тогтолцоонд байдаг өөрийнхөө цалингаас илүү тансаг хэрэглээтэй төрийн албан тушаалтнуудын хөрөнгийг хурааж авдаг эрх зүйн шинэчлэлийг хамтдаа хийх учиртай.1.5 сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагч LEXUS 570 унаж, хоёр давхар хаусд амьдарч, хамгийн тансаг цаг зүүж, хамгийн үнэтэй брэндээр ганрагч , улирал бүхэн гадагшаа явж казино тоглож байгааг таван сая төгрөгийн цалинтай хувийн хэвшлийн шилдэг менежерүүд ойлгохгүй байна.Монголд бизнес хийснээс илүү төрийн дунд шатанд дарга болсон нь дээр гэсэн сэтгэлзүйтэй байж болохгүй.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!