Uncategorized

Хөтлөгч Гэрлээ нөхрийнхөө юунд нь болоод түүнийг сонгосон бэ?

Өглөө хөтөлбөрийн Гэрлээ гэж олноо танигдсан хөтлөгч, редактор Г.Гэрэл есдүгээр ангид байхаасаа МҮОНТВ-д ажиллах болсон тэрээр нэг хэсэг МҮОНТВ-ийн Дэд захирлын албан тушаалтан байсан билээ. Энгийн даруу ухаалаг бүсгүйтэй хэсэг хо ром ярилцсан юм. Ямар сургууль төгссөн бэ. Хотын унаган охин биз дээ? Би 23-р сургуулийн Солонгос хэлний анги, МУИС-ийн олон улсын сэтгүүлчийн ангийг төгссөн. Манай ээжийн аав МУГЖ Мижиддорж өвөө маань Сэлэнгэ аймгийн уугуул. Тайз дэлгэцийн олон сайхан дүр бүтээсэн нэртэй жүжигчин байсан.

Аавын ээж аав нь Ховд аймгийн уугуул. Тиймээс аавыгаа дагадаг юм чинь Ховдын л хүн болно байх. Би өвөөгөө хараагүй. Намайг төрөхөд бурхан болчихсон байсан. Өвөөгөө олон сайхан кино, зурагнаас нь мэднэ. Манайхан чинь их олуулаа, эмээ маань өвөөгийн тухай ярих их дуртай. Ач зээгээ бүгдийг нь тойруулж суулгачихаад өвөөгийн тухай нүдэнд харагдтал ярьж өгдөг. Ээж маань ч гэсэн байнга өвөөгийн тухай гоё дурсамжуудыг ярьдаг. Энэ дурсамж яриа, киногийн нь үзээд би өвөөтэйгөө уулзаж байсан юм шиг л санагддаг. Манай гэр бүлийн бахархал шүү дээ.  Нэг ах маань Дарханы “Залуучууд”театрын ерөнхий найруулагч, эхнэр нь МУГЖ Соёл-Эрдэнэ гэж бүжигчин бий. Манай ээж Монголын радиод найруулагч хийдэг. Эмээ маань Монгол телевизийн ууган ажилтнуудын нэг, МУИС-ийн с.этгүүлчийн ангийн анхны төгсөгчдийн нэг. Ажил хийдэг байсан болохоор нэлээд бийлэгжүү оюутан байсан уу? Оюутны амьдралын жаргал з.овлонг би мэдрээгүй өнгөрөөсөн. Ажил хийдэг болохоор ангийхан дотроо нэлээд м.өнгөтэй нь байсан байх. МУИС-д ороход их өндөр босготой байсан хэрнээ миний толгойг илж төгсгөсөн юм шиг санагддаг. Би өглөө болгон эфиртэй, тэнд хичээл орж л байдаг байсан. Дөрвөн жил сурахад бараг хоёр жил нь хичээлд суусан байх.Цагаа нөхүүлэх гээд МУИС-ийг хоёр дахин илүү м.өнгө төлж төгсөж байсан. Уг нь манай багш нар намайг их ойлгож тусгай цаг гаргаж зааж зөвлөдөг байсан. Харин одоо магистр хамгаалахдаа Америкт сурна. Тэгэхээр л оюутны амьдралын жаргал зо.влонг мэдэрье гэж бодоод байгаа ш дээ. Хөтлөхөөс өөр ямар авъяастай вэ. Дажгүй дуулчихдаг бил үү? Караокед бол дуулчихна. Кинонд тоглооч гэсэн санал ирж байсан. Жүжигт тоглож чадахгүй хүн нэг марзан тэнэг харагддаг ш дээ. Тийм харагдчих байх гээд айгаад тоглоогүй. Гэхдээ залуу хүн өөрийгөө туршаад үзье гэж бодоод телевизийнхээ 40 жилийн ойн теле жүжгийн гол дүрд тоглосон. Би өөрөө ичээд үзэж чадахгүй юм билээ. Үзсэн хүмүүс сайхан болсон байна лээ гэж урам хайрласан. Саяхан дуучин Гантулга надад өглөөний тухай нэг сайхан дуу байна, хоёулаа хамтран дуулъя гэсэн санал тавьсан. Удахгүй нэг сайхан дууг хамтран дуулна. Гэрлээ хэр үрэлгэн бэ? Сарын орлого чинь хэд вэ? Би их үрэлгэн ш дээ. Манай нөхөр бид хоёр хэр үрэлгэн юм гэдгээ тооцож үзсэн. Үрэгдээд байгаа мөнгөнийх нь 70 хувь нь миний гараар орсон байсан. Үрэхээс ч аргагүй байдаг л даа, хувцас, будаг шунх гээд наад захын хэ рэгцээ эмэгтэй хүнд их байдаг. Ер нь хүн орлого зарлагаа бичээд тооцоолоод үзвэл зүгээр юм билээ. Би өндөр цалин авдаг. С.этгүүлчийн хөдөлмөрийг сайн үнэлэх хэ рэгтэй. Бид ар гэрээ орхиод өдөр шөнө, өглөө оройгүй л цалиндаа л урамшиж ажилладаг ш дээ. Сард хоол унд хэ рэгцээндээ 500-600 мянган төгрөг л зарцуулдаг. Гэрлээг гэргийгээ болгож чадсан нууцлагдмал азтай залууг, юу хийдэг, ямар хүн байдаг бол гэж хүмүүс сонирхдог? Манай нөхөр эдийн засагч, математикч мэргэжилтэй. Гадаад харилцааны алба хашиж байсан одоо нэг бизнесийн байгууллагад ажилладаг. Надтай суусан азтай залуу./инээв/ Манай нөхөр үнэхээр сайхан, сайн залуу байдаг. Би ч гэсэн тэрэнтэйгээ ханилсан болохоор өөрийгөө азтай гэж боддог. Хөөрхөн хүүтэй болсон. Би хүүхдээ 3 сартайд нь ажилдаа орсон. Одоо би их буруу алхам хийж, хүүгээ 10 сар хүртэл нь хамт байдаг байж гэж боддог юм. Илжиг модон хударгандаа гэдэг үг байдаг ш дээ. Төрчихснийхөө дараа бушуухан л ажилдаа ормоор, дотор давчдаад гарч явмаар санагдаад л ажилдаа орсон. Гэсэн ч хүүдээ тавих анхаарлаа сулруулахгүй байгаа. Өглөө хэдэн цагт босдог вэ? Би олон жил өглөө болгон 6 цагт босч байна. Гэхдээ би телевизийнхнээсээ хамгийн аажуу босдог нь ш дээ. Манайхан өглөө эфирээ явуулах гээд инжинер, техникийнхэн 4 цагт босч ирдэг. Жолооч маань бүр ч эрт босч хотоо тойроод бүх хүнээ цуглуулаад өглөө 4 цагт бэлэн байлгадаг. Тэгээд харуул маань ёсолж оруулаад л манай телевизийн амьдрал гоё эхэлдэг. Манай “Өглөө хөтөлбөр” хөтлөгч төвтэй нэвтрүүлэг.  Өнөөдөр Гэрэл жаахан урвагар байх юм бол нэвтрүүлэг маань ч гэсэн дагаад л сонирхолгүй болчих гээд байдаг. Ө.вдөж байсан ч эрүүл юм шиг л харагдахгүй бол манай нэвтрүүлгийн өнгө төрх өөрчлөгдөх гээд байдаг. Би нэг биш удаа хожигдож олон ч ш.үүмжлэл, зэмлэлийг хүртэж байсан. Хөтлөгчийн ажлыг дуртай хүн болгон хийгээд байдаггүй. Би жаахан хүүхэд байхдаа Чимгээ эгч, Бямбаа эгч, Ичинхорлоо эгч нарыг харах л гэж мэдээ үздэг байсан. Гэртээ байгаа ТВ-гийн программыг эхнээс нь өндөр дуугаар уншаад нэвтрүүлэгч болж тоглодог байсан. Олны танил сайхан бүсгүйг сонирхдог эрчүүд олон байх. Нэлээд эрчүүдтэй нэр холбогдож байсан. Гэргий болоод тэр з.овлонгоос хол байж чадаж байна уу? Залуу хүнийг залуучууд сонирхолгүй л яахав. Уулзъя, танилцъя гэсэн саналууд их ирдэг байсан. Гэхдээ одоо нөхөртэй болчихсон болохоор мэдсэн юм байлгүй, тийм санал ирэхээ больсон. Ер нь эрэгтэйчүүд гэлтгүй гадуур дотуур явахад хүмүүс намайг их таньдаг, хүндэлдэг болохоор би энэ ажилдаа их дуртай. Хөдөөнөөс, х.орих а.нги, ц.эргийн алба хааж байгаа хүмүүсээс надад захиа их ирдэг.  Найз болмоор байна, дотно танилцмаар байна гээд л би их нийтлэг хүн аль болох бүгдтэй нь холбоотой харьцаатай байхыг хүсдэг. Нөхрийнхөө юунд нь болоод сонгосон бэ. Эрчүүд олны танил сайхан бүсгүйн нэр хүндэд нь болдог гэдэг ш дээ? Манай телевизийн Баясаа эгч хэлдэг байсан. Эмэгтэй хүн амьдралдаа хоёрхон сонголтыг л зөв хийчихвэл аз жаргалтай байж чаддаг гэж. Эмэгтэй хүний амьдрал ямар байх нь нөхрөөсөө их шалтгаалдаг. Тиймээс чи эхлээд нөхрөө зөв сонгох хэрэгтэй. Чиний нөхөр ямар хүн байна, чи тийм л явна гэж зөвлөдөг байсан. Би их сайхан нөхөртэй, миний ажил мэргэжлийг ойлгодог надад түшиг минь болж явна. Ар гэрийн амьдралыг хань маань л даагаад явчихдаг учраас надад санаа зо вох зүйл огт байдаггүй. Хоёр дахь сонголт маань би их сайхан мэргэжилтэй. Тиймээс би энэ амьдралаас өөр юу хүсэхэв, аз жаргалтай сайхан л амьдарч байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!