Uncategorized

Б.Оюунгэрэл: 13 настай охины асуудлыг дэвэргэх нь өрөөсгөл, гадаад харилцааны асуудал яригдана

Өнөөдөр /2021.12.06/ МАН-ын 30 дугаар их хурал хуралдаж байна. Энэ үеэр Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл сэтгүүлчдийн асуултад хариулсан. Ингэхдээ БНСУ-д ялгаварлан гадуурхалтад өртөн, дээрэлхүүлсэн 13 настай монгол охины асуудлаар өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “13 настай асуудлаар ЭСЯ-нд шаардлага хүргүүлсэн байгаа. Энэ бол дэвэргээд өнгөрөх асуудал биш. Ерөнхий агуулгаар нь асуудалд хандаарай гэсэн утгаар хүргүүлсэн. Өнгөрөгч баасан гарагт хүргүүлсэн. Ер нь бид иймэрхүү сэдвүүд дээр шуугиад өнгөрөх биш, урхаг асуудлыг нь ярьж байх ёстой.Мөн хоёр улсын дипломат харилцааны асуудал гэж байгаа. Шуугьж гарч ирээд, лайв хийгээд байх асуудал биш ээ. Бид шаардлагаа хүргүүлсэн. Холбоо хэд хэдэн удаа шүгэл үлээж байсан. Цаашид ч ингээд зүгээд өнгөрөөхгүй. Бид ТББ. Энэ хүрээнд, эрх зүйн орчныхоо хүрээнд уриалга, мэдэгдэл гаргах зэрэг ажлаа хийгээд явж байгаа. Энэ яргаллыг ЭСЯ илүү ач холбогдол өгч ажиллаасай гэж бодож байгаа. Хэн рүү, хаашаа хандах уу гэдгээ бодохгүй бол гадаад харилцааны асуудал яригдаж байгаа л даа. 13 настай охины асуудлаар дамжаад 3 орчим мянган хүүхдийн асуудал хөндөгдөж байгаа” хэмээсэн байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!