Uncategorized

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уучлалт гуйлаа

МАН-ын 30 дугаар их хурал үргэлжилж байна. Их хурлыг нээж, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үг хэлэхдээ хэлмэгдэлтэд өртсөн гэр бүлээс уучлал гуйж, бөхийлөө.Л.Оюун-Эрдэнэ “Эзэнт гүрний гал голомтыг эргэн сэргээж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо мандуулах үе үеийн эх орончдын тэмцэл дардан байгаагүй. Гадаад, дотоодын хүчин зүйлийн нөлөө, үзэл суртлын хэт туйлшрал, улс төрийн зөрчил тэмцлийн улмаас эмгэнэлт хэлмэгдэлтэд хүрсэн гунигт түүхийн хуудас ч бидэнд бий. Энэхүү улс төрийн хэлмэгдэлтэд өртөж, хилс гэсгээл хүртсэн эх орончид, гэм зэмгүй ард иргэд, лам хуваргууд болон манай намын гишүүд, тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөөс 100 жилийн түүхээ эргэн дүгнэж буй энэ өдөр МАН-ын даргын хувьд чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна” хэмээн бөхийлөө.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!