Uncategorized

Р.Эмүжин.МАН-ыг шалбаагт булхуулах шаварчны ажлыг түүнд үлдээ…

Манай Монгол чинь жижиг эдийн засагтай, ордог, гардаг хэдхэн төгрөгтэй, тэр эргэлт дээрээ бүжиг эргэдэг нэг намтай. Энэ улсын эдийн засгийн гол судсан дээр хануур хорхой шиг халбайтал сууж аваад, цаг мөч тутам цадахаа мэдэхгүй сордог тэр намыг бараадан тендэр авч, тэрэг түрж амьдардаг баахан үндэсний нэртэй компанитай. Хамаг мөнгө нь төрөө тойронхон эргэлдэж, төр барьдаг МАН-аа тордонхон оршдог хялбар тогтолцоотой. АН хааяа ялсан нэртэй хавсраад ороод ирэнгүүт МАН нь мутацлаж залгиад МАНАН гээчийг үүсгэчихсэн. Тэгэнгүүт МАНАН задалдаг хүн болоод Женко жирийлгээд орсон, шунал нь хэтрээд шургаад уначихсан. Унахдаа АН-аа тэврээд ойчсон, ойчихдоо МАН дээр тэгнэсэн гэж байгаа. Дахиад л нөгөө ү.хдэггүй, сэхдэггүй МАН чинь мангас царайлаад үлдсэн. МАН нь улс доторх улс болж мангар хурдан томорсон, 300 мянга хол давсан гишүүнчлэлтэй, орон даяар ууш идэшний сүлжээтэй, ууталдаг шингээдэг ходоодтой, бирд цаашаа, бэтгэ наашаа шинжийг олсон. Дотроо цус холилдож, цуг залгидаг садан төрлийн саажилттай. Үр хүүхдээ хүртэл үндэс нялхаас нь МАН-д шургуулж, мананд төөрүүлж, дарга нарынхаа үүдийг сахиулж, далбаа тугнийхаа тоосыг арчуулдаг бүхэл бүтэн бүлэгтэй. Н.Энхбаяр, Ц.Нямдорж, М.Энхболд нарын эрчүүд нь хүүхдүүдээ хөндлөн хэвтэж, хөмсгөө атируулж байгаад албан тушаалд алаан болж уядаг.Эмэгтэй гишүүд нь арай өөр аргатай. Охидоо сургууль хичээлээс нь чөлөө авхуулж байгаад аль нэг даргынхаа үүдэнд ашигтай байрлал сахиулдаг зуршилтай. Ингээд бүх мөнгөний эзэн, бүх эрх мэдлийн эзэн, бүх албан тушаалын эзэн, бүх тендерийн эзэн МАН гэдэг мангар том бүлэглэлд харъяалагдаж чадвал од, хамрагдаж амжвал тод гэж мэд. МАН-ын гишүүн Хаянхярваа авилга авбал 40 саяар торгуулаад л боллоо, одоо гэртээ шүдээ чигчлээд сууж байгаа. Гэтэл МАН-ын гишүүн бус эгэл эр хонь хулгайлбал найм хүртэл жилийн ялтай. Ингээд хүссэн, хүсээгүй улс оронд МАН ба түүнээс бусад гэсэн хоёр ангилал, хошоод кастын систем, нийгмийн ялгаа, нийтийг ангилан ялгаварлах хандлага бий болж, өдгөө өндрийн дээд цэгтээ хүрч байна. МАН-ынхан дотооддоо жаргалтай, мөнгөтэй, хуйвалдаантай, хүнд сурталтай, хуримтай, бүжигтэй, зээлтэй, төсөвтэй. Тэднийхээр бол улс хөгжиж, иргэд жаргаж байгаа юм гэсэн. Тэрбум, тэрбумаар ярьдаг байснаа болиод одоо их наядаар инээлддэг болсон. МАН-аас гадуур хаягдсан ард түмний амьдрал Манжийн дарлалын үеийг санагдуулж, бөглөрөлтэй, ядууралтай, бухимдалтай, ханшийн уналттай, боловсролын хоосролтой нүүр тулсан. Хүүхдүүд цэцэрлэггүй, эхчүүд эмнэлэггүй, аавууд амжиргаагүй байхад хөшөө барих гээд хөндлөн дайраад байдгийн цаана МАН ба бусад гэсэн манай гаригаас том ангал оршоод байгаа юм л даа.За гэтэл яав. МАН том байх тусмаа том ялзарсан, тэр ялзралаа тонгойж харах чадваргүй болсон. Бүдүүн гэдэснийхээ дор бөлдөг нь үмхийрсэн. Энэ ялзралын оргил үеийг Оюун-Эрдэнэ авчирсан, яамдыг толгой баячуудад хуваарилж, төсвийг төрөл дагуулан цацаж, төр дэх кастын системийг богино хугацаанд тордсон. Энэ залуу ч бас тонгойж мэдэхгүй, тонтойж бол мэднэ. Ингээд том ярьдаг нялх да.рангуйлагчтайгаа хамт МАН илүү хурдтай унаж эхэлдэг юм байгаа биз дээ. Эл уналтыг мэдэрсэн зарим нь даргаа солъё, Ерөнхий сайдаа өөрчилье гээд энд тэндээс эрээвэр хураавар дуугарч эхэлдэг нь жам. Даанч МАН-ын ялзрал дундаас маналзсан шинэ залуу үе төлөвшин бойжсонгүй. Тиймдээ ч дарга хийх хүнгүй болтлоо даржин болж дээ. Баян байтлаа ядуу, том байтлаа жижиг…уналтын өмнөх дамжлага ийм л байдаг. Амарбаясгалангийн нэр аман дээр сонсогдоод, Оюун-Эрдэнэ нь түүний таагүй бичлэгийг түрийвчээрээ даллаад олчихсон учраас таг сууж нам гацсан гэх. Тийм ээ, МАН унаж байна, унаж байгаагаа ухаартлаа дахиад хэсэг хугацаа өнгөрнө, энэ уналтыг хувийн шалихгүй шинжүүдээрээ хурдасгаж байгаа хүн нь Оюун-Эрдэнэ. Одоо энэ бацааныг яагаад болиулахгүй байгаа юм бэ гэж олон хүн гайхдаг. Дахин босохгүй болтол нь даамай чанга унагаахын тулд болиулахгүй байгаа юм. Түүнд баярлах хэрэгтэй, тэр МАН-ыг үүнээс ч илүү хурдтай, үүнээс ч илүү хорлонтой унагаах болно. МАН-ыг шаварт живүүлж, шалбаагт булхуулах шалихгүй шаварчны ажлыг түүнд үлдээ. Харин 3.3 сая монголчуудын 10 хувийг эзэлдэг гишүүнчлэлтэй, унаж байгаа МАН-ын сүүдэрт улс орноороо бүсээ чангалж, бөөрөө бэгнэж байгаад тэсч үлдэх юм шүү. Монголд намын ялгаа шашны ялгаанаас ч илүү хурцадсан гэдгийг бас санаарай. Доргино шүү, доргино. Нүсэр юм чинь нүүдлийн дайтай, нүглийн даавартай унаж таарна.Танд тустай зөвөлгөө ГАЛ ТАХИХ ТУХАЙ.
#Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм шүү. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Юу юу орох вэ гэвэл өвчүү, ганга, сархад, цай, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйл орно. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа. Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараална. Түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.2 дахь өргөл сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад ганга шар тос идээ сүү сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ буян хишгийн сав даллагны уут зэргээр даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана.
Сархадыг гэрийн эзэн заавал өргөх ёстой.Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэдэг. Энэ жилийн хамгийн сайн өдөр нь цагаан морин өдөр байгаа болно.(“Сүү, архийг галдаа бус гараад тэнгэр хайрхандаа өргөх буй зээ”) #copy
ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХ ЁСНООС…Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.
Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг.Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. – Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
– Галын бурханыг ариусгахдаа бор давс цацдаг. – Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг.
Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг.
Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг.
ХҮМҮҮС ГАЛТАЙ БОЛСОН ДОМОГУрьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галнаас нь олж авахаар хэлэлцэж тас бүргэд бие том баригдчихна гээд хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйсанд хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй: галын хулгайч гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж манай тив галтай болсон гэнэ.Галын ачаар хүмүүний бие бялдар уураг тархины хөгжил дээшилж, монголчууд галын Лха тэнгэр гэдэг утгаар бас ариутган цэвэрлэгч байгалын ариун хүч гэдэг утгаар шүтэж гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана, товчоор хэлбэл гал бүхнийг ариутгана гэдэгт гүнзгий итгэнэ. Холоос яваа гийчин, оршуулгад оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгах мэдлэгтэй холбоотой.
#Их Догшид төв

Related Articles

Back to top button
error: Content is protected !!