Uncategorized

ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХЯТАДААС ӨРСӨЖ МОНГОЛД ХУРДНЫ ЗАМЫН ТӨСӨЛ ЭХЛҮҮЛЭХ САНААЧЛАГА ГАРГАВ!

Оросууд Монголд хэтэрч буй Хятадын нөлөөг шахах стратегийн бодлого эхлүүлсэн нь улам тодорхой болсоор байна! Хятадын Бүс, зам санаачлагын хүрээнд Монголд хятадууд өндөр хүүтэй зээлээр өөрийн хурдны замыг байгуулах асуудал яригдаж байгаа. Гэтэл өчигдөр Москва-Казанийн М-12 хурдны замыг Новосибирск хүртэл, Монгол Улс руу гарцтайгаар сунгаж магадгүй гэж ОХУ-ын Шадар сайд Марат Хуснуллин Москвад болсон Евразийн II Конгрессын чуулганы үеэр мэдэгдэв. “Стратегийн хүрээнд бид энэ замыг Новосибирск хүртэл, цаашаа Монголтой залгаа хил рүү, Хятад руу гарах боломжтойгоор сунгах боломжийг судалж байна. Өөрөөр хэлбэл, бид Монголоор дамжин Хятадын хойд хэсэгт нэвтрэх болох бөгөөд энэ нь бидний төлөвлөгөөнд бий” гэж тэрбээр хэлжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!