Uncategorized

Б.АНХБАЯР: МОНГОЛ УЛСАД СУУГАА СОЛОНГОСЫН ЭЛЧИН САЙД, АЛБАНЫХАН МЭДЭЭЛЭЛ ХИЙХИЙГ ШААРДАЖ БАЙНА

Дуучин A Cool буюу иргэн Б.Анхбаяр 13 настай охин хүчирхийлүүлсэн хэргийн талаар тодорхой мэдээлэл авахаар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гадаа очсон боловч оруулсангүй, мэдээлэл өгсөнгүй. Улмаар тэрээр Гадаад харилцааны яамаас мэдээллийг тодруулахаар явлаа.Тэрбээр “Яагаад Монголчууд нэгнээ өмөөрч, хамгаалдаггүй юм бэ? Би өөрөө эцэг хүн. 13 настай хүүхэд хүчирхийлүүлсэн хэргийн талаар яав ч чимээгүй байж болохгүй.Бид Солонгос улсад ямар ч өргүй шүү. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд нь уучлалт гуй. Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд нь тэнд хууль ёсоор оршин суугаа иргэдийнхээ эрх ашгийг нь хамгаалж чадахгүй юм бол огцор. Гадаад харилцааны яам иргэдийнхээ эрхийг хамгаалын төлөө ажиллах ёстой” гэлээ.Гадаад харилцааны яамны болон бусад холбогдох албаны хүмүүс өнөөдөр 17:00 цагаас олон нийтэд мэдээлэл өгөхөөр болжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!