Uncategorized

Б.Жаргалсайхан:Одоо нөгөө өндөр ёс суртахуун, хүний эрх гэдгээ Гадаад хэргийн яам, Хүний эрхийн комисс БНСУ-аас нэхээрэй

СОЛОНГОСЧУУДААС ӨНДӨР ЁС СУРТАХУУН НЭХЭХ ЦАГ БОЛЖЭЭ… Монгол хүний эрх, Хятад хүний, Орос хүний эрх гэж өөр өөр стандарт, хэм хэмжээ гэж тусдаа байхгүй. Цагаан арьстнууд давуу эрхтэй гэсэн ойлголт байхгүй л дээ. Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр солонгосын онгоцны үйлчлэгчийн бөгс илсэн хэргээр буруудаж албан тушаалаа өгсөн. Энэ үед Миний бие Солонгост олон монголчуудын эрх ашиг зөрчигдөж байхад эх орончид та нар хаана байв, Солонгосчууд Монгол Улсад дураараа хар там.хи татаж, охид бүсгүйчүүдийн дураараа оролддог. Үүнийг хэлээд их зүхүүлсэн дээ. Тэгэхээр Монгол охиныг нутаг дээрээ солонгосчууд аймшигтай ярагласан байна. Одоо нөгөө өндөр ёс суртахуун, хүний эрх гэдгээ Гадаад хэргийн яам, Хүний эрхийн комисс БНСУ-аас нэхээрэй. Хүний нутагт яваа монголчуудаа хайрлан хамгаалах эх оронтой гэдгийг нь мэдрүүлэх өмөөрөн өмөлзөх ард түмэнтэй гэдгээ харуулах цаг болсон шүү. Монголчуудын хувьд их энэрэнгүй сайхан ард түмэн гэдгийг 555-ын хо.ригдол “Тал нутгийн малчид үнэхээр сайхан сэтгэлтэй шүү. Хажуугаар морьтой давхиад өнгөрөхдөө хонины мах, өрөм ааруул шиддэгсэн. Тиймээс я.лтнууд морь хүнтэй харах хүлээдэг байлаа” гэсэн тэмдэглэл үлдээсэн байдаг даа. Хүний нутагт ядарч гэр орноосоо хол яваа гээд гадныханд сайхан сэтгэл гаргадаг Монгол сэтгэлгээ байдаг болохоор ингэж бичлээ…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!