Uncategorized

КАРАОКЕД ДУУ ДУУЛБАЛ, МАШИНДАА ДУУ СОНСВОЛ ДУУЧДАД НЬ ТӨЛБӨР ТӨЛДӨГ БОЛНО

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн анхдагч хуулийн төсөл, үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулах хэлэлцүүлэг болж байна.Оюуны өмчийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ганзориг:Шинээр батлагдсан Оюуны өмчийн тухай хуультай холбоотойгоор нэг хамтын байгууллага хамтран ажиллах гэрээг байгуулаад явж байна. Хуулийг хэрэгжүүлэхэд хууль тогтоох байгууллагаас гадна бүтээл туурвигчдын оролцоо чухал. Хувь хүний эзэмшиж байгаа бүтээлийг зөвшөөрөлгүй олон нийтэд цацаж байгаа нь зөрчил гаргаж байгаан нэг хэлбэр.Өнгөрсөн зун 5000 орчим дууг Оюуны өмчийн газраас бүртгэлжүүлсэн. Эцсийн эзэмшигчийг нь тодруулах ажил энэ оны төгсгөлөөс эхэлнэ. Үүний дараа дата санг бүрдүүлж, тоолуурын системд оруулна.Тухайн сангаас ямар хэлбэрээр ашиглах гэж найранд дуулах гэж байна уу, караокед дуулах гэж байна уу, тээврийн хэрэгсэлд ашиглах гэж байна уу гэдгээс шалтгаалан төлбөрийн хэмжээг уян хатан тогтооно.Оюуны өмчийн газар бусдын уран бүтээлийг зарж борлуулах эрхгүй. Уран бүтээлчид маань нэгдвэл нэг сангаас бүтээлээ эзэмшдэг, ашигладаг, тухайн бүтээлийнхээ үр шимийг хүртэх боломж бүрдэнэ. Хэний дуу хэдэн удаа дуулагдаж, давтагдаж явагдаж байна гэдгийг тоолно л гэсэн үг.Нэг дууг тооцож үзэхэд жилдээ зөвхөн караокений сангаас таван сая төгрөг олох боломжтой гэж үзэж байна. CLICK TO TWEETҮүнийг уран бүтээлчиддээ тарааж өгөх ёстой гэсэн байр суурьтай байгаа.“Олон улсад караокед дууг нь дуулж байхад зохиогчийн, дуучных нь дансанд мөнгө орж байдаг. Энэ шилжилт манайд хийгдэж байна гэж ойлгож байна” гэж Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг онцоллоо.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!