Uncategorized

Д.Сумъяабазар: Гэр хорооллын дундуур хурдны зам барьж дэд төвүүдийг холбоно

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотод гэрэл ассан гэдгийг итгэл дүүрэн хэлмээр байна. Учир нь Нийслэлийн Засаг даргын хувьд Улаанбаатарыг хүн төвтэй хот байлгахын төлөөх чин хүсэл, бодитой амбиц байна. Улаанбаатар хотыг 2040 он гэхэд 1738 км замыг шинээр тавьж, 9 нүхэн гарц шинээр байгуулсан байхаар ерөнхий төлөвлөгөөнд тусгасан. Нийтийн тээвэрт багтаамж ихтэй шинэ тээврийг нэвтрүүлнэ.Хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Засгийн газар дээр хэлэлцэж байна. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс нийслэлд эрх зүйн шинэ дүрэм үйлчилнэ. Гүүрэн байгууламжийн хурдан галт тэрэгний ТЭЗҮ-г бэлдэж байна. Осол гарах үед хамгийн аюултай газар нь нийслэл. Иймээс орц гарцуудыг сайжруулна.LRT буюу хөнгөн галт тэрэгний төсөл дээр бүх хүчээрээ орно. Хөнгөн галт тэрэг гүүрэн байгууламж дээр явна. Гэр хорооллын дундуур хурдны зам барина. Дэд төвүүдийг хурдны замаар холбоно. Нийтийн тээврийн сонголттой болгож, цахилгаан дугуй нэвтрүүлнэ” гэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!