Uncategorized

“АГААР ДУСЛААР” ТАРХАЖ БУЙ БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАР-АЮУЛЫН ХАРАНГА

Өнөөдөр улаан туузтаны өдөр буюу “ДОХ” өвчнөөр амь насаа алдагсдын дурсгалыг хүндэтгэх, цааш нь тархаахгүйн төлөө тэмцэх дэлхийн өдөр. Манай улсад 1992 онд анх ДОХ вирус бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар 323 тохиолдол илэрчээ. Үүний хажуугаар нийгэмд бэлгийн замаар дамжих халдвар агаар дуслаар дамжих томуу төст өвчний нэгэн адил иргэдийн дунд эзлэх халдварт өвчлөлийн 36,5 хувийг эзэлж байгаа нь аюулын харанга дэлдэж байна. Гэтэл халдварт өвчний 36,6 хувийг агаар дуслын өвчин эзэлж байгаа юм. Бэлгийн замаар дамжих халдварын 40,4 хувийг тэмбүү, 32 хувийг заг хүйтэн, 27,5 хувийг трихомониаз, 0,1 хувийг ДОХ тус тус эзэлж байна.Насны ангиллаар авч үзвэл нийт халдварын тэн хагасыг 20-34 насны гэр бүлтэй хүмүүс эзэлж байна. Үүнээс үзвэл бидний бэлгийн цөөнх гэж ад үзэгсдээс илүү гэр бүлтэй хүмүүс эрсдэлт бүлгийн тоонд орсон нь гайхшрал төрүүлж байна. Залуусын гэр бүлдээ үнэнч байх, гэр бүлээ дээдлэх ойлголт үнэндээ хоёр, гуравдугаарт тавигдах болжээ.Оронд нь нэг удаагийн зугаа цэнгээн, ахуйн ар.хидалттай холбоотой тохиолдлын хавьтлаас үүдэлтэй бэлгийн замын халдвар гэрлийн хурдаар өсч байна. Энэ талаар УИХ-ын гишүүн НББХ-ны дарга М.Оюунчимэг “Соёлын яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол шинжлэх ухааны яамны уялдаатай хамтын ажиллагаа чухал байна. Нийгэмд бэлгийн замын халдвар ийм өндөр байгаа нь Монгол Улсын хүн амын бодлогод сөргөөр нөлөөлж, эргээд эдгээр хүний эрүүл мэндэд цаашид гарах хор уршиг их. Ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээл ордог ч тэр нь амьдралаас хол, мөн энэ талаар заах боловсон хү.чний дутагдалд орсон байна. Иймээс цаашид нийгэм, залуус руу чиглэсэн нөлөөллийн арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байна” гэсэн юм.Тохиолдлын хавьтал их, бэлгийн замын халдварын өвчлөл их байгаа нь ДОХ ч иргэдийн дунд тэмбүү нэгэн адилаар халдварлахгүй гэсэн баталгаагүй. Иймээс тэвчиж болох, үнэнч байх, тохиолдлын хавьтлаас зай.лсхийж, гэр бүлээ нэгдүгээрт тавих ухамсар суулгах нөлөөллийн довтолгоо нийгэмд, залууст ус, агаар мэт хэрэгтэй байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!