Uncategorized

ХЯТАД МОНГОЛ-ОРОСЫН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙГ ЗОГСООСНЫ МАРГААШ ОРОСЫН ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА МОНГОЛД ИРЭВ!

Хятадууд Эрээний боомтоор Монгол руу нэвтэрдэг авто тээврийг зогсоогоод олон хонож байна. Гэхдээ төмөр замын тээврийг арай зогсоож зүрхлээгүй. Учир нь энэ төмөр зам зөвхөн Монголынх биш, Орос-Монголын хамтын өмч юм. Үүний ачаар Монгол улс ачаа бараагаар тасраагүй өдий хүрсэн. Гэтэл өчигдрөөс байдал эвгүйтэв. Оросын ЗГ-ын орлогч сайд В.В.Абрамченко Монголд айлчилж Монгол дахь Хятадын зээлээр баригдах УЦС нь Байгал нуурт сөрөг нөлөөтэй, энэ асуудлаар арга хэмжээ авахаар болсноо мэдэгдээд буцсаны дараа Хятад Монгол-Оросын хамтарсан төмөр замын тээврийг зогсоов. Өнөөдрөөс Хятад Оростой хиллэдэг боомтуудаа хааж байгаа тухай мэдээлж байна. Хятад АНУ-ын эсрэг холбоотон, “сайн найз” гээд байдаг Оросыг ил тод өдөж, түгжилдэв. Гэвч Орос хаяанд нь тулж ирсэн Хятадын экспансыг зүгээр харж сууна гэж юу байхав. Өнөөдөр ОХУ-ын батлан хамгаалах бодлогыг тодорхойлж буй гол хүн, Оросын ЗХЖШ-ын дарга В.В.Герасимов Монголд буулаа. Монгол дахь Хятадын экспанс дэндүү хурдан байгаа нь Орос, Хятадын эвлэрэшгүй далд зөрчлийг ингэж илчлэв. Одоо ч том асуудал эхэлж байна даа. Монгол улс тусгаар тогтнолоо хамгаас илүү анхаарах цаг болсон! Гарц нь Хятадаас эдийн засгийн хамаарлаа эрс багасгаж, аж үйлдвэржих. Аж үйлдвэржиж, тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө монгол хүн бүр хөлсөө урсган ажиллах цаг ирж байна.

Related Articles

Back to top button