Uncategorized

Цагаан даваан дээр гарсан гал түймэрт хайртай хүмүүсээ алдсан хохирогч О.Цэнгэл Ерөнхийлөгчид хандана

Өнгөрсөн долдугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваанд шатахуун тээвэрлэгч машин осолдож, ослын улмаас хоёр машинтай явж байсан хүмүүс гал түймэрт өртөж, олон хүн түлэгдэж ам.иа а.лдсан ноцтой осол гарсан билээ.Уг осолд Ж.Банзрагч, О.Цэнгэл нарын залуу гэр бүлийн долоон хүн өртөж, гурван хүүхэд, хоёр том хүн түлэгдэж, түлэнхий шархаа даалгүй на.с ба.рсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл тэр ослоос эхнэр О.Цэнгэл, дөрвөн сартай бага хүүгийн хамт амьд үлдсэн байгаа. Гэхдээ О.Цэнгэлийн хувьд дөрвөн мөчдөө хүнд түлэгдэл авч, хоёр удаа БНСУ руу явж эмчилгээ хийлгэсэн байдаг. Урт хугацааны эмчилгээ шаардлагатай байсан тул монголчууд хандивын аян өрнүүлж тусалсан байдаг.Харин энэхүү ослын гол буруутан болон шатахуун тээвэрлэж явсан машины жолооч болон шатахууны компанийн удирдлагуудын зүгээс хохирогчидтой огт холбоо бариагүй бөгөөд өнөөдрийг хүртэл шүүх хурал нь болоогүй, урьдчилсан хэлэлцүүлэг нь таван удаа болсон ч хойшилсон байна.Тиймээс хохирогч эмэгтэй О.Цэнгэл эл хэрэг шийдэгдэхгүй жил гаруй хугацаа өнгөрсөн байгаа учраас Монгол Улсын иргэний хувиар Ерөнхийлөгч болон Дээд шүүх, Хуульзүйн дотоод хэргийн яаманд өргөдөл бичиж өгөхөөр болжээ

Related Articles

Back to top button
error: Content is protected !!