Uncategorized

Зулын 25 ны өдөр Зул өргөхдөө юуг анхаарах ёстой вэ

ЗУЛЫН 25-НЫ ӨДӨР ЭХ БОЛСОН ЗУРГААН ЗҮЙЛ ХАМАГ АМЬТНЫ ТУСЫН ТУЛД ЗУЛ ӨРГӨЖ БУЯН ХИЙЦГЭЭЕ-Зул өргөхдөө юуг анхаарах ёстой вэ?-Гараа сайтар угааж, хир буртгаа арилгана. Мэдээж цөгцөө сайхан цэвэрлэсэн байна. Зулын гол болгож дэрсийг ашиглаж болно. Энэ нь байгалийнхаа бүтээгдэхүүнийг ашиглан тахил өргөж байгаа хэлбэр гэж тайлбарлаж болно. Бас хүн өөртэйгөө зүйрлэж болох юм. Зулын гол нь бидний тулгуур эрхтэн болох нуруу гэж бодож болно.Ингэж голыг хөвөнгөөр ороохдоо гурвантаа имэрч, жаргал, зовлон, жаргал, эсвэл түрүүн ярьсан цаг хугацааг бэлгэдэж орооно. Мөн бурхан Гончогсүмдээ /лам, ном, хувраг/ өргөж байна гэж ойлгож болно. Зулын гол хэт сул байж болохгүй. Бас хэтэрхий чанга байж болохгүй. Чанга, сул, бас хэтэрхий нарийн байвал зул шандана /шандуурна/. Энэ нь зул асах асахгүйн хооронд байхыг хэлж байгаа юм. Голоо цөгцөндөө тааруулан суулгах хэсгээрээ жаахан бүдүүхэн ороох бөгөөд ахиад нэмж болно. Тэгээд том, жижиг цөгцөндөө тааруулан, цөгцний амсраас дээш нэг тариан түрүүний дайтай байхаар тооцно. Өөрөөр хэлбэл нэг шүдэнзний толгойтой хэмжээтэй илүү гарна гэсэн үг. Тос нь хэт дүүрэн, эсвэл хэт дундуур байж болохгүй. Ялгаагүй мөн л цөгцийнхөө амсраас нэг тариан түрүүний хэмжээтэй дундуур байна. Энд нэмэхэд усан тахилын хувьд ч ялгаагүй. Нэг тариан түрүүний хэмжээтэй дундуур хийнэ.Зул хийж байхдаа өөрийн сэтгэлд байгаа мэдэх тарниа уншиж болно. Тухайлбал, “Ум аа хум ум аа хум” гээд гурван удаа уншаад өргөхөд хангалттай. Хэрвээ мэддэг бол зул өргөхөд уншдаг тарнийг нь уншвал бүр л сайн. Хүн бүр цээжилчих тарни бол “Ум ба на бари суха” байна. Түүнээс цааш дөрөв, найман шадаар нь уншиж болно. Үүнд: “Дэлхий нийтэд сайхан гэрэл болж цацрах болтугай, тэр хийсэн буянаараа таны бие хэл сэтгэлд байгаа нүгэл хилэнц арилах болтугай” хэмээн орчуулагдана. Зул гэдэг бол гэрэл гэсэн үг шүү дээ. Хүний сэтгэлд байгаа мунхагийн харанхуйг арилгана гэсэн утгатай. Зул өргөж байхдаа өөрийнхөө мунхагийн харанхуйг арилгаж нүгэл хилэнцээ арилгаж байна гэж бодох хэрэгтэй. Тэрнээс хариу нэхэхгүй. Тэр бол тахил биш болно. Харин зулаа жаргаад дуусахаар үлдэх хогийг нь зүгээр хаяхгүй. Ил задгай хаявал өт болж амилдаг гэж ярьдаг учраас цуглуулж байгаад шатаана. Зул бариагүй үедээ цөгцөө доош харуулж тавина. Дээш нь харуулбал ахиад гуйж байна гэсэн үг.Манба Дацан хийдийн тахилч лам Б.Цогтгэрэл:

Related Articles

Back to top button
error: Content is protected !!