Uncategorized

Хөөрхийлөл хэрээс хэтэрлээ

Хандив цуглуулна, үнэгүй дуулж өгнө, үнэгүй үнэгүй… Энэ хүн төрд 40 гаруй жил ажилласан. ТҮК-д 10 жил. Тэтгэвэртээ гарсан ч зүгээр сууж чадахгүй, ТҮК-д ажиллаж байна. Хөдөлмөрөө үнэлүүлж төрийн дээд одон медаль хүртсэн ч “ТҮК-н ажилтан” гэдгээр нь хөөрхийлөн өрөвдөж хандив цуглуулаад, тэнгэрт хадсан үнэтэй зарим дуучид нь үнэгүй дуулна хэмээн янз янзаар PR-аа хийж байх шиг… Энэ хүн хэнээс ч юм гуйлгүй хөдөлмөрлөж явна. Хөдөлмөрч учраас тэтгэвэртээ гарсан ч ажил гололгүй хийж байна.“Зовлон дээр зоолох” гэдэг шиг хүний баярт мөч, олон нийтийн анхаарлыг овжиноор ашиглаж байгууллага хувь хүнийхээ PR-ийг хийхээ болиоч ‼ Та нартай, та наргүй энэ хүн хангалттай амьдралаа аваад явчихна. Та нартай, та наргүй энэ хүний хүүхдүүд аавыгаа баярлуулж дөнгөнө. Хүнийг хүн гэдгээр нь хараасай, өрөвдмөөр биш бахархам хүнийг ТҮК-ийн ажилтан гэдгээр нь биш хөдөлмөрч гэдгээр нь бахархан хайрлаж хараасай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!