Uncategorized

Өөрсдөө гэртээ боорцог, талхаа хийж идэцгээе! ХОРТ ХАВДАР ТҮГЭЭГЧ-ХҮНС ‼️‼️‼️

ХОРТ ХАВДАР ТҮГЭЭГЧ-ХҮНС (Хайртай хүндээ ӨГӨӨЖ, Талх Чихрийн нарийн боов, боорцог бүү өг)
Монголын бараг бүх хүнсний үйлдвэрийн нарийн боов, зайрмаг, цөцгийнд далдуу модны тос, маргарин хийсэн байгаа.

Далдуу модны тосонд агуулагддаг хорт бодисууд хорт хавдар үүсгэдгийг дэлхий даяар тогтоож, хүнсэнд хэрэглэхээс татгалзаж байна. Хүний биед хорт хавдар үүсгэж, генид нөлөөлж үр удмыг мутацжуулах, зүрх судасны өвчлөл үүсгэдэг тул энэ тосноос татгалзаж, Palm oil free буюу Далдуу модны тосгүй гэсэн шошго хэрэглэх болов. Европын Холбоо хүнсний стандартаа чангатгажээ.  Дэлхийн нийт далдуу модны тосны 80% орчмыг Индонез, Малайз 2 улс хангадаг. Тосных нь цөөн хувь нь сайн шүүлттэй ба өндөр үнээр Европ, АНУ руу нийлүүлэгддэг бол Монгол, Орос мэт 3 дахь орнууд руу 30 дахин хямд үнээр нийлүүлэгддэг тос нь хорт бодис болох Глицидолын агууламж нь өндөр тул хүнсэнд хэрэглэхэд аюултай аж. Саван үйлдвэрлэхэд тохиромжтой юм байна.

Лабораторид ийм тостой хоолоор тэжээсэн хулганад хавдар үүсч байна. (Зурагт үзүүлэв) Гэтэл манай Өгөөж, Талх Чихэр болон бараг бүх үйлдвэрүүд дал модны хямд тос хэрэглэж ард олноо хорт хавдарт автуулж байна. Монгол улс өнөөдөр 1000 хүнд ноогдох хорт хавдрын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа. Оросын телевизийн баримтат киног заавал үзээрэй: https://youtu.be/EUBzSfLtp2sХамгийн сүүлийн 3 зурагт Өгөөж, Талх Чихрийн мэдээллийг оруулав.
Өөрсдөө гэртээ боорцог, талхаа хийж идэцгээе

Related Articles

Back to top button
error: Content is protected !!